8o
Улаанбаатар хот
mobile menu

Нийслэлд 1,421 жирэмсэн эх коронавируст халдварын эсрэг вакцины I тунг хийлгээд байна

2021-06-25 09:56:00

Нийслэл хотод өнөөдөр коронавируст халдварын эсрэг вакциныг явуулын найм,  суурин 21 цэгт хийнэ. Дархлаажуулалтад 40 багийн 252 эмч, ажилчид ажиллан 3,488 иргэнийг хамруулахаар тооцоолжээ.

Өчигдөр Улаанбаатар хотод I тунд 2,035, II тунд 2,140, нийт 4,175 иргэнийг дархлаажуулалтад хамрагдсан байна.

Вакцинжуулалт эхэлснээс хойш нийслэлийн 18-аас дээш насны иргэдийн 102.7 хувь буюу 979,464 нь I тунд, 90.7 хувь буюу 865,220 нь II тунд хамрагдаад байна. Мөн нийслэлд амьдарч буй жирэмсэн эхчүүдийн 11.9 хувь буюу 1,421, 16-17 насны хүүхдийн 27.4 хувь буюу 9,298 хүүхэд тус тус дархлаажуулалтад хамрагдаж, вакцины I тунг хийлгээд байна гэж НЗДТГ-ын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтсээс мэдээллээ.

Дархлаажуулалтын цэгүүд:

1

2

3

4

 

 

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл