Төрийн мөнгөөр туйлдаг, төсвийн хөрөнгөөр цалинждаг хэсэг бүлэг хүмүүс бий. Тэдний нэг бол Монгол улсын УИХ-ын гишүүн, Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын сайд С.Эрдэнэ юм. Тэрбээр удирдсан байгууллагаа өөрийн вант улс шиг санадаг болохыг хэвлэлүүд нэг биш удаа шуугиж байлаа. Тэр бүү хэл Баянгол дүүрэгт дураараа дургиж дунд чөмгөөрөө наргидаг тухай ярих нэг нь бий. Үнэхээр С.Эрдэнэ сайд Баянгол дүүргийн эзэгнэжээ. Тиймдээ ч Баянгол дүүргийг “Эрдэнэ вангийн хошуу” хэмээн хошигнодог бололтой. Үүний томоохон баталгаа С.Эрдэнэ гишүүн тойргоо хувьчилж авсан байна. Тэрээр хэзээний ийнхүү хаягтай барилгатай болсон талаар сошиал ертөнцөөр нэг шуугиж байна.