8o
Улаанбаатар хот
mobile menu

Зургаадугаар сарын 28-наас 12-15 настай хүүхдүүдийг сайн дурын үндсэн дээр коронавирусийн эсрэг вакцинаар дархлаажуулна

2021-06-24 10:00:00

Эмийн хатуу зохицуулалттай улсууд 12-15 насны хүүхдүүдээ Файзер /Пфайзер БиоНТех компанийн Комирнэти вакцин/ вакцинд хамруулж эхэлсэн байна.

Монгол Улс тодорхой судалгаа хийсэн бөгөөд 12-оос дээш насны хүүхдүүдийг дархлаажуулах боломжтой гэсэн үйлдвэрлэгч компанийн зөвлөмжийг хүлээн авсан. Энэ дагуу ирэх Даваа/2021.06.28/ гарагаас 12-15 настай хүүхдүүдийг сайн дурын үндсэн дээр дархлаажуулж эхэлнэ.

Монгол Улсад 12-17 насны 290 орчим мянган хүүхэд байдаг. 2021 оны 6 дугаар сарын 15-наас хойш улсын хэмжээнд 16-17 настай 13,733  хүүхэд, 1,146 жирэмсэн эмэгтэй, 919 хөхүүл эмэгтэй дархлаажуулалтад хамрагджээ гэж ЗГХМОНХГ-аас мэдээлэв.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл