8o
Улаанбаатар хот
mobile menu

16-17 насны 7,221 хүүхэд дархлаажуулалтад хамрагдаж, вакцины I тунг хийлгээд байна

2021-06-24 09:30:00

Улаанбаатар хотод өнөөдөр дархлаажуулалтын явуулын зургаа, суурин 20 цэг ажиллана.

Эдгээр цэгт 40 багийн 239 эмч, ажилчид 3,188 иргэнийг дархлаажуулахаар төлөвлөжээ. Нийслэлийн хэмжээнд өчигдөр I тунд 1,731, II тунд 1,959 буюу нийт 3,659 иргэнийг дархлаажуулалтад хамруулсан байна.

Вакцинжуулалт эхэлснээс хойш нийслэлийн 18-аас дээш насны иргэдийн 102.5 хувь буюу 977,056 нь I тунд, 90.5 хувь буюу 862,847 нь II тунд хамрагдаад байна. Мөн нийт 931 жирэмсэн эх, 16-17 насны 7,221 хүүхэд тус тус дархлаажуулалтад хамрагдаж, вакцины I тунг хийлгээд байна хэмээн НЗДТГ-ын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтсээс мэдээллээ.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
  • Recent
  • Most Read
  • Most Comment