8o
Улаанбаатар хот
mobile menu

Хүний эмийн зөвлөлөөс коронавирусийн эсрэг Ремдесивир эмийг авчирчээ

2021-06-23 15:37:50

Өнгөрөгч тавдугаар сард Хүний эмийн зөвлөл хуралдаж, коронавирусийн эмчилгээнд хэрэглэгдэх нэн шаардлагатай эмүүд болох Ремдесивир, Умифеновир, Фавипиравир зэрэг вирусийн эсрэг эм, яаралтай тусламжийн эмчилгээний кетамин эмнүүдэд импортын зөвшөөрөл олгосон билээ.

Эдгээрээс Ремдесивир 100мг тарилгыг Монгол Эм Импекс Концерн компаниас импортлон авч, Эрүүл мэндийн яаманд албан ёсоор хүлээлгэн өгчээ. Уг эмийг тасалдал үүсгэхгүй байхаар нөөцийг бүрдүүлэхээр ажиллахыг яамны зүгээс мэдээлэв.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
  • Recent
  • Most Read
  • Most Comment