8o
Улаанбаатар хот
mobile menu

Улсын хэмжээнд 15.9 сая м2 талбайд орчны цэвэрлэгээ, халдваргүйтгэлийг хийжээ

2021-06-21 12:00:00

УОК-ын 01 дүгээр тогтоолын хэрэгжилтийг хангах, коронавируст халдвар /КОВИД-19/-ын цар тахалтай тэмцэх, тархалтыг бууруулах зорилгоор Онцгой байдал, Зооноз, Мэргэжлийн хяналт, Эрүүл мэндийн байгууллагууд, Мал эмнэлгийн газар хамтран улсын хэмжээнд халдваргүйтгэлийн ажлыг зохион байгуулж байна.

Тус ажлын хүрээнд өнгөрсөн долоо хоногийн байдлаар улсын хэмжээнд нийтдээ 15,9 сая метр квадрат талбайд (нийтийн эзэмшлийн 12,389 сая м2 талбай, мал, мах бэлтгэх цэг, байр, оффис, тээврийн хэрэгсэл, түүхий эд, бэлтгэх цэг, агуулах, муу, усны жорлон бусад обьектыг хамруулан) орчны цэвэрлэгээ, халдваргүйтгэлийг зөвшөөрөгдсөн бодисоор хийж гүйцэтгэлээ.

Түүнчлэн ХХААХҮ-ийн сайдын 01 дүгээр албан даалгаврыг хэрэгжүүлэх ажлын хүрээнд улсын хэмжээнд зүй бусаар хорогдсон мал, амьтны сэг зэмийг цуглуулж устгах ажил 71,2 хувийн гүйцэтгэлтэй явагдаж байна гэж УОК-ын Шуурхай штабаас мэдээллээ.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл