8o
Улаанбаатар хот
mobile menu

Хугацаа дууссан 12.4 тонн шар айргийг илрүүлжээ

2016-04-05 12:00:00

Улсын хилээр хугацаа нь дууссан, чанар аюулгүй байдлын шаардлага хангахгүй цэвэр ус, шар айраг их хэмжээгээр орж иржээ. Тодруулбал, энэ оны эхний гурван сарын байдлаар Улаанбаатар хотын гүний хяналтын бүсээр 1477 компани аж ахуйн нэгжийн 76980 тн бараа бүтээгдэхүүн импортоор орж ирсэн байна.

Нийслэлийн мэргэжлийн хяналтын газрын Экспорт, импортын хэлтсээс экспортын хяналтаар давхардсан тоогоор 178 аж ахуйн нэгжийн 7620 тонн бараа бүтээгдэхүүнд хяналт шалгалт хийжээ. Шалгалтын явцад Итали улсаас импортлогдсон 17 тонн цэвэр усны тээвэрлэлтийн горим алдагдсанаас хөлдөж, чанар аюулгүй байдлын шаардлага хангахгүй болсныг илрүүлсэн байна. Мөн БНСУ-аас хугацаа дууссан 12.4 тонн шар айраг нэвтрүүлснийг илрүүлж устгалд оруулсан байна.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
  • Recent
  • Most Read
  • Most Comment