8o
Улаанбаатар хот
mobile menu

Ойрын хоногуудад нутгийн хойд хэсгээр дуу цахилгаантай аадар бороо орж, нутгийн өмнөд хэсгээр хална

2021-06-21 10:10:40

Өнөөдөр ихэнх нутгаар үүлшинэ. Баруун аймгуудын нутгийн хойд хэсэг болон төвийн аймгуудын нутгийн зарим газраар бороо, дуу цахилгаантай аадар бороо орно. Бусад нутгаар бороо орохгүй. Салхи баруун аймгуудын нутгаар баруун өмнөөс баруун хойш эргэж, бусад нутгаар баруун өмнөөс секундэд 5-10 метр, Алтайн салбар уулсаар секундэд 13-15 метр, зарим газраар борооны өмнө түр зуур ширүүснэ.

Дархадын хотгор болон Алтай, Хангайн уулархаг нутгаар 17-22 градус, Хангайн нурууны өвөр бэл, Орхон-Сэлэнгийн сав газар болон говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 29-34 градус, бусад нутгаар 23-28 градус дулаан байна.

УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Үүлшинэ. Бороо орохгүй. Салхи өмнөөс секундэд 5-10 метр. 26-28 градус дулаан байна.

БАГАНУУР ОРЧМООР: Үүлшинэ. Бороо орохгүй. Салхи өмнөөс секундэд 7-12 метр. 26-28 градус дулаан байна.

ТЭРЭЛЖ ОРЧМООР: Үүлшинэ. Бага зэргийн аадар бороо орно. Салхи өмнөөс секундэд 6-11 метр. өдөртөө 24-26 градус дулаан байна.

Өглөө 05 цагт Улаанбаатарт: 14 градус дулаан, харьцангуй чийг 55 хувь, агаарын даралт 864 гектопаскаль байлаа. Даралт өдөртөө тогтвортой байна.

Малчид, иргэдэд зориулсан мэдээ:

Ойрын хоногуудад нутгийн хойд хэсгээр дуу цахилгаантай аадар бороо орж, нутгийн өмнөд хэсгээр хална.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл