8o
Улаанбаатар хот
mobile menu

НӨАТ: 1,5 сая төгрөгийн 25 азтан тодорлоо

2021-06-21 10:05:11

Өчигдөр буюу 2021 оны зургаадугаар сарын 20-ны  өдөр болсон НӨАТ-ын урамшууллын сугалааны тохирлоор 1,5 сая төгрөгийн 25 азтан тодорчээ. 

Энэ удаагийн тохиролд  2021 оны тавдугаар сарын 1-нээс 31-ний өдрийн хооронд худалдан авалт хийж, цахим татварын системд бүртгүүлсэн 32,258,940 баримт  хамрагдсанаас: 

  • 3 сая төгрөгийн 2
  • 1,5 сая төгрөгийн 25
  • 500  мянган төгрөгийн 281
  • 100 мянган төгрөгийн 2937
  • 30 мянган төгрөгийн  29075 баримт тохиролд таарч азтан боллоо.

Үндсэн сугалааны дугаар 55188247. 

Супер азтан тодорсонгүй. Супер сугалааны дугаар 37906174.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл