8o
Улаанбаатар хот
mobile menu

Улсын хэмжээнд 302 тусгаарлах байранд 11,699 иргэн байна

2021-06-19 11:14:22

Улсын хэмжээнд өнөөдрийн байдлаар 302 тусгаарлан ажиглах байранд 11,699 иргэн байна.

Үүнээс нийслэлд 17 тусгаарлах байранд 274, эмнэлгийн 40 байршилд 5,892, орон нутагт 245 эмнэлэг болон тусгаарлан ажиглах байранд 5,533 иргэн байна.

Түүнчлэн 2021 оны зургаадугаар сарын 18-ны өдөр эмнэлэг болон тусгаарлах ажиглах байранд 1,703 иргэн нэмэгдэж, 1,226 иргэн гэрийн ажиглалтад шилжиж, 48 иргэн шилжин эмчлүүлж байна.

Тусгаарлан ажиглах байранд Онцгой, Цагдаа, Эрүүл мэндийн байгууллагын нийт 2,754 төрийн алба хаагч үүрэг гүйцэтгэж байгаа юм гэж УОК-ын Шуурхай штабаас мэдээллээ.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл