БШУЯ-ны Стратеги, бодлого төлөвлөлтийн газрын дарга асан Б.Насанбаяр УИХ дахь МАН-ын бүлгийн хуулийн зөвлөх Б.Энхбаяраас уучлалт хүссэн байна. Тэрээр “Миний бие 2016 оны 3 сарын 14-ний өдөр хэвлэлийн бага хурал хийх үедээ "Байшин дээрээс үсрэх гэж байгаа хүний дүр төрхийг эвлүүлснийг МАН-ын бүлгийн хуулийн зөвлөх Б.Энхбаяр гэж хүн хийсэн байна. Тэр хүн үр хүүхэдгүй юм уу, залуучуудад тийм зүйлийг уриалж байгаа хэрэг үү" гэж хэлсэн. Гэвч 2016 оны 3 сарын 12-ны өдөр иргэн Б.Энхбаяр фэйсбүүк сүлжээгээр эвлүүлсэн зураг түгээсэн үйлдлийг мэдээллийн зөрүүтэй байдлаас үүдэн ижил овог нэртэй УИХ дахь МАН-ын бүлгийн хуулийн зөвлөх Б.Энхбаярыг цацсан хэмээн андуурч олон нийтэд мэдээлсэндээ уучлал хүсч байна” гэжээ.
БШУЯ-ны Стратеги, бодлого төлөвлөлтийн газрын дарга асан Б.Насанбаяр уучлалт гуйлаа
2016-04-05 11:02:00