8o
Улаанбаатар хот
mobile menu

3028 золбин нохой устгажээ

2016-04-05 10:25:00

Нийслэлийн хэмжээнд инженер хангамж, нийтийн үйлчилгээний байгууллагууд өнгөрсөн 7 хоногийн хугацаанд ачаалал ихтэй ажиллалаа. Улаанбаатар хотын Шуурхай удирдлага, зохицуулалтын төвд 03 сарын 28-наас 04 сарын 04-ний өдрүүдэд иргэд, аж ахуй нэгж байгууллагаас нийт 125 санал, гомдол хүлээн авч, шуурхай зохицуулалт хийн холбогдох дүүрэг, инженерийн байгууллагуудын диспетчер, албан тушаалтанд мэдэгдэж, үүрэг өгч шийдвэрлэлтэд нь хяналт тавьж ажиллав.

Энэ хугацаанд төвлөрсөн хогийн цэгүүдэд нийт 2209 машинаар 19225.78 тонн хог хаягдал тээвэрлэж устгав. “Нийтийн үйлчилгээний Улаанбаатар нэгтгэл” ОНӨААТҮГ нийт 3028 нохой булж устгалаа. Өнгөрсөн 7 хоногийн хугацаанд том оврын 5598 автобус, туслах шугамын 470 автобус үйлчилгээнд явлаа гэж Улаанбаатар хотын Шуурхай удирдлага, зохицуулалтын төвөөс мэдээллээ. 

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
zochin
ezentei nohoi huuhed barisanaas bolj zolbinguud helmegdjee gej garchiglamaar yum bna daa.
2016/04/05 103.17.108.42