
Монголын Үндэсний Олимпын хорооны Гүйцэтгэх зөвлөлийн шийдвэрээр МҮОХ-ны ерөнхийлөгч Н.Түвшинбаярыг үүрэгт ажлаас нь түдгэлзүүлсэн. Гэвч Н.Түвшинбаяр МҮОХ-ны тамгыг авч зугтаасан тухай мэдээлэл гараад байна. Энэ талаар МҮОХ-ны Ерөнхийлөгчийн үүрэг гүйцэтгэгч Ч.Наранбаатараас тодруулахад ийм үйл явдал болсон нь үнэн гэв.



