8o
Улаанбаатар хот
mobile menu

Долоодугаар сарын 1-ний  хохирогчид Д.Энхбатыг уучлалт гуйхыг шаардлаа

2021-05-31 18:49:41

Жил бүрийн долдугаар сарын 1  ойртох бүрт  яс янгинадаг хэмээн үймээний үеэр ахыгаа, ханиа алдсан иргэдийн ар гэрийнхэн  нулимс дуслуулан ярилаа.

2008 оны сонгуулийн дүнгээр УИХ-д МАХН /МАН/-аас 46, АН-аас 27, ИЗН-аас нэг, Ногоон намаас  Д.Энхбат, бие даан нэр дэвшигч нэг сонгогдсон. Ард түмний сонголтыг  хүлээн зөвшөөрөхийг хүсээгүй тэдний зохион байгуулсан жагсаал эцэстээ цагдаа иргэн хоёрын дунд мөргөлдөөн үүсгэсэн.

Ц.Элбэгдорж, Ж.Батзандан, О.Магнай нар иргэдийг үймээн самуунд уриалах гол үүргийг гүйцэтгэсэн. Харин ХҮН-аас Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшиж буй Д.Энхбат сонгуулийн дүнгээр авсан нэг суудлаа луйвардуулсан гэж үзэн  оройлон оролцсон. Үймээн самуун даамжирч, байдал хурцдангуут Д.Энхбатаас эхлээд зугатсан байдаг.  Иргэн нь цагдааг унагаад дэвсэлж байхад, цагдаа нь иргэн рүүгээ буу шагайж байхыг тэд хараагүй биш харсан, сонсоогүй биш сонссон.

Үймээн дэгдээж таван хүний аминд  хүрч, олон хүн эрүүл мэндээрээ хохирч, олон ч залуус торны цаана суусан хэрэг явдлын авторууд нь тэд юм.

Хэрэг  хуучирдаггүй, бас монголчууд загасны  ой санамжтай биш.Олон ээж, аав, эхнэр, хүүхдийг нулимстай нь хатаасан  үйл явдалд хоёр гараа өргөөд  оролцсон хүн өнөөдөр ХҮН-аас мэдлэг боловсролтой, нэр цэвэр, мөр цагаан гэх нэртэйгээр Монгол Улсын найм дахь удаагийн Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшиж байгаад хохирогчдын ар гэрийнхэн эгдүүцэж байгаагаа хэллээ.

Үймээний үеэр  37 настай ах Э-гээ  бууны суманд алдсан хохирогч Ц.Болормаа “Энэ үйл явдал элэг бүтэн ажиллаж, амьдарч байсан манай гэр бүлийг орвонгоор нь хөмөрч, олон жил шар махтай нь хатааж байна даа. Хүүгээ зуурдаар алдсан ээж минь удаан тэсээгүй. 63-хан насандаа даралт харваж бурхан болсон. Миний ахын хүү өнчирч үлдсэн. Тэр үед ах минь Сүхбаатар аймгаас дөнгөж ирээд Багшийн дээд дээр буусан байдаг. Автобусны буудал дээр бууны суманд оногдсон. Хагалгаанд орсон ч зүрх нь дийлээгүй. Бууны сум уушгийг нь нэвт гарсан байсан. Би нэг зүйлийг их гайхаж байна. Монголын төр, жагсаал зохион байгуулсан  Ж.Батзандан, О.Магнай нар биднээс уучлалт гуйсан. Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшиж байгаа Д.Энхбат гэдэг хүн бараагаа ч харуулаагүй зугатсан. Биднээс уучлалт гуйх ёстой хүмүүсийн нэг. Ийм хүн яаж нэр цэвэр, мөр цагаан гэж төрийн тэргүүний сонгуульд нэр дэвшиж чадаж байна вэ. Энэ хүн тэр хар дарсан өдрийг мартсан байж болно. Гэхдээ бид мартаагүй, мартах ч үгүй. Ард үлдсэн биднээс өнөөдөр 27 нас хүрсэн хүүгээс нь уучлалт гуй” гэв.

Үймээний үеэр ханиа алдсан хохирогч Оюунбилэг “Тухайн үед би 7-19 насны 5 хүүхэдтэй өнчирч үлдсэн. Өнөөдөр би 15 ач, зээтэй болжээ.  Улс төрийн тайван жагсаалыг үймээнд хүргэсэн гол буруутай хүмүүс өнөөдөр юу ч болоогүй юм шиг амьдарсаар л явна. Харин бид шар махтайгаа хатсан он жилүүдийг туулж явна. Тэдний нэг нь төрийн тэргүүнийг сонгох сонгуульд нэр дэвшиж байгаад би үнэхээр дургүй хүрч байна. Нэр дэвшигч Д.Энхбат биднээс хүн ёсоор ууччлалт гуй. Хэрэг явдал болсны дараа гадагшаа зугатаачихаад одоо яагаад гэнэт гараад ирэв ээ. Бид  өнөөдрийг хүртэл энэ асуудлыг шийдүүлэх гээд явж байна. Нэр цэвэр мөр цагаан гэж бүү ярь. Харин ч Таны оролцоо хамгийн их байсан шүү. Үнэхээр харамсаж байна.  Бидний зовлонг мэдэхгүй хүмүүс ойлголхгүй. Бид мэдэж байгаа учраас гомдолтой байна” гэлээ.

С.Наран

 

 

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
Зочин
Ийм муухай хүн байна шүүдээ хэрэг хуучирдаггүйээ гэж
2021/06/06 150.129.140.32
Zochin
Minii mongolchuud zovhi oodoo garuud gej medeerei.yadarsan deer ni tonshih geed bna uu.
2021/06/03 73.176.171.37
Zochin
Utsan huuheldei.
2021/06/03 73.176.171.37
Зочин
Яс юман дээрээ яг өөрийн гэсэн бодолдоо үнэнч бус хүн шүүдээ жагсаал цуглаан зохион байгуулаад хүний аминд хүрч явсан хүн шүү
2021/06/01 45.72.46.134
Зочин
Яс юман дээрээ яг өөрийн гэсэн бодолдоо үнэнч бус хүн шүүдээ жагсаал цуглаан зохион байгуулаад хүний аминд хүрч явсан хүн шүү
2021/06/01 45.72.91.123
Энхтуяа
7.1-нд мөн ч олон залуус хохирсон. Энхбат хариуцлага хүлээлгүй зугтаасан. Гол хүн нь байсан.
2021/06/01 23.250.92.249
Алтанцэцэг
7 сарын нэгний буруутны нэг Энхбат. Хайран сайхан залуусын амь. Гарах үр дүнг нь ч тооцоолж чадахгүй байж ард түмнийг турхирах ийм л аюултай байгаа юм даа.
2021/06/01 23.250.92.168
Аминэрдэнэ
7 сарын нэгний буруутны нэг Энхбат. Хайран сайхан залуусын амь. Гарах үр дүнг нь ч тооцоолж чадахгүй байж ард түмнийг турхирах ийм л аюултай байгаа юм даа.
2021/06/01 23.250.92.228
Зочин
Өвөө, эмээ бясаа гурав сонгуульд нэр дэвшжээ. ха ха ха
2021/06/01 45.72.91.33
Zochin
Uugui undug tsaraild l bsn hamag bulai n ilchlegdlee dee hohinee. Songuuli ch bas saihn shv martagdsan uil yvdluudiig sanuulj uguud l
2021/06/01 183.177.100.4
Монгол
Улсад интернетийн эзэмших эрхийг өгөхгүйгээр нэг хувь хүн Энхбат эзэмшиж байгааг буруу гж үзэж бна.
2021/05/31 103.212.119.199
7.01-нд тэнд байгч
За яахав, Д.Энхбат уучлал гуйж болноо, 5 хүнийг буудсан МАН яах ёстой юм бэ? Тэд угаасаа л бууддаг гээд зүгээр байх юм уу?
2021/05/31 202.9.40.174
  • Recent
  • Most Read
  • Most Comment