"Монголиан майнинг сэтгүүл"-ийн эрхлэгч сэтгүүлч Л.Болормаа зуурдаар таалал төгсч, Монголын сэтгүүлзүйн салбарт нөхөж баршгүй гарз тохиогоод байгаа билээ. Мэргэжил нэгт нөхдүүд нь болон талийгаачийг таньж мэддэг танилууд нь түүний гэгээн дурсгалыг хүндэтгэж “Барилгачдын талбай”-д өчигдөр гэрэлт зул өргөх ёслол үйлдсэн. Тэгвэл талийгаачийн талаар Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж “Лунтангийн Болормаа нь Монголын орчин цагийн сэтгүүл зүйн дээд эрэмбэ. Төгс чадвар, үнэт ололт байв. Үүнд эрмэлзэх нь тэр өвийг дархлах арга юм” хэмээн твиттертээ жиргэжээ.
Ц.Элбэгдорж: Л.Болормаа төгс чадвар, үнэт ололт байв
2015-11-24 11:09:00