УИХ-ын гишүүн Н.Алтанхуяг өнөөдөр мэдээлэл хийж “Монголд шударга ёс алдагдаж, хуйвалдааны бүлэглэлүүдийн үйл ажиллагаа хэрээс хэтэрсэн. Мөн цаашдаа ардчилал, шударга ёсыг хамгаалахын тулд хуйвалдааны бүлэглэлүүдийг илчлэхээс өөр аргагүй болсон гээд, нэр цохон хэлсэн юм. Монгол Улсынхаа эрх ашиг, шударга ёсны төлөө үгсэн хуйвалдсан, хуйвалдааны бүлэглэлүүдийг ил тод хэлэхээс өөр аргагүй боллоо. Тэр хүн бол шударга ёс хэмээн гарч ирсэн Ц.Элбэгдорж юм.Гэвч бодит байдалд төрөөс төрсөн тэрбумтан, хуйвалдааны бүлэглэлүүдийн ард Ц.Элбэгдорж байна хэмээн мэдэгдсэн. Түүний энэ мэдэгдэлд Ерөнхийлөгч дөнгөж сая энэ мэдэгдэлд хариу өгчээ. Тэрбээр "Алтанхуягийн мэдэгдлийг үзэв. Миний тухай ярихаас хэн ч айх учиргүй. Манай улсын давуу тал энэ юм даа. Хуулийн засаглалын төлөө хамтран ажиллая" гэж twitter хуудсандаа бичсэн байна.
Ерөнхийлөгч Н.Алтанхуягийн мэдэгдэлд хариу барив
2016-04-04 14:19:00