8o
Улаанбаатар хот
mobile menu

Туул голд осолдсон таван настай хүүхдийг эрэн хайж байна

2021-05-18 10:07:53

Туул голд бага насны хүүхэд өчигдөр осолджээ. Нийслэлийн Баянзүрх дүүргийн 20 дугаар хороо, “Хойхоон-Ам” гэдэг газар Туул голд бага насны хүүхэд осолдсон тухай дуудлагыг тавдугаар сарын 17-ны өдрийн 17:47 цагт онцгой байдлын алба хаагчид хүлээн авсан байна.

Налайх дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 28 дугаар ангийн алба хаагчид 20 км замыг туулан 18:30 цагт очиж, “Хойхоон-Ам” гэдэг газар Туул голд эрэн хайх ажиллагааг зохион байгуулж үр дүнд хүрээгүй тул мөн өдрийн 20:50 цагт түр зогсоосон.

Тавдугаар сарын 18-ны өдрийн 06:40 цагт эрэн хайх ажиллагааг эхлүүлжээ.

 

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
  • Recent
  • Most Read
  • Most Comment