Өршөөлийн хуульд хамрагдан хорих ялаас суллагдсан “Гал үндэстэн” холбооны тэргүүн Ц.Мөнхбаярыг нэр төрийг өчигдөр шүүх сэргээсэн билээ. Учир нь түүнийг “АУМ алт” ХХК-ийн захирал Ц.Мягмардорж Ц.Мөнхбаярыг хоригдохын өмнө орон нутагт алт олборлодог компаниудад дарамт шахалт үзүүлж мөнгө нэхэмжилж авдаг байсан гэж олон нийтэд зарласан юм. Гэвч тэрбээр гүтгэсэнээ хүлээн зөвшөөрсөн байна. Энэ талаар “Гал үндэстэн” холбооноос тодруулахад ““АУМ алт” ХХК-ийн захирал Ш.Мягмардорж Ц.Мөнхбаярыг хоригдохын өмнө алт олборлодог компаниудад дарамт шахалт үзүүлж мөнгө нэхэмжилж авдаг байсан гэж олон нийтэд зарласан. “АУМ алт” ХХК-ийн захирал Ц.Мягмардорж гэдэг хүнийг шүүх хуралд хариуцагчаар татаж, хүн гүтгэж, нэр хүндэд халдсан асуудлаар нь шүүхэд гомдол гаргаад шүүх гүтгэсэнийг тогтоосон” гэжээ. Шүүх хурал дээр “АУМ алт” ХХК-ийн захирал Ш.Мягмардорж Ц.Мөнхбаяр, “Онги гол” хөдөлгөөний гүйцэтгэх захирал Н.Гантулга нарыг гүтгэснээ хүлээн зөвшөөрч, уучлалт гуйж эвлэрлийн гэрээ байгуулсан байна. “АУМ алт” ХХК-ийн зүгээс нэр төрд нь халдсаны нөхөн төлбөрт Ц.Мөнхбаярт 80 сая, Н.Гантулгад 50 сая төгрөгийг тус бүр бэлнээр өгч, уучлалт гуйсан байна.
Ц.Мөнхбаяраас уучлал гуйж, 80 сая, Н.Гантулгад 50 сая төгрөг өгчээ
2015-11-24 10:55:00