8o
Улаанбаатар хот
mobile menu

Хүнд механизмаар ухрах үйлдэл хийхдээ 24 настай залууг мөргөж, аминд нь хүрчээ

2021-05-10 15:05:38

Хүнд механизмаар ухрах үйлдэл хийх үедээ хүн мөргөж, амь насыг нь хохироосон хэрэг гарчээ. Тодруулбал, Баян-Өлгий аймгийн Өлгий сумын 10 дугаар багийн “Хуст-Арал” гэдэг газар автомашинд хүн дарагдсан тухай дуудлага өчигдөр Онцгой байдлын газарт иржээ.

Дуудлагын дагуу тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 31 дүгээр ангийн алба хаагчид очиход “Грейдер” загварын механизмын жолооч ухрах үйлдэл хийхдээ туслах ажилтан 24 настай, эрэгтэйг мөргөж, амийг нь хохироосон байжээ. Уг хэргийг аймгийн Цагдаагийн газрын Замын цагдаагийн тасагт шалгаж байна.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл