8o
Улаанбаатар хот
mobile menu

АН иргэдийг улстөрийн үйл ажиллагаанд өдөөн турхирч байгаад хэн хариуцлага тооцох вэ

2021-05-10 11:11:00

Сүхбаатарын талбайд өлсгөлөн зарласан УИХ дахь АН-ын бүлгийн гишүүд зургаа хонож байна. Өлсгөлөн зарлаж буй гишүүдийг эргэх, жагсаалд нэгдэх зорилгоор төв талбайд олон тооны ард иргэд мөн өдөр бүр очсоор байгаа юм. Монгол Улсын Засгийн газрын шийдвэрээр хөл хорио, хязгаарлалтын дэглэмийг бууруулсан боловч Covid-19 тархах эрсдэл “Маш өндөр” байгааг иргэд, олон нийт, жагсаал цуглаанд уриалж буй АН анхаарах шаардлагатай байна.

Энэ хүнд цаг үед Улсын Их хурал дахь Ардчилсан намын бүлгийн гишүүд Сүхбаатарын талбайд өлсгөлөн зарлаж, энэ үйлдэлдээ иргэд, олон нийтийг уриалах нь халдварт өвчнийг тархаах эрсдэл дагуулж байгаа тул Улсын онцгой комисс үйл тус үйл ажиллагаагаа зогсоох тухай албан шаардлагыг дахин дахин хүргүүлж байгаа юм. 

Улс орон даяар халдварт цар тахал тархаж, халдварлагсдын тоо буурахгүй, нас барсан иргэдийн тоо багасаагүй байна.Өнөөдрийн байдлаар улсын хэмжээнд 43938 хүн коронавирус /ковид-19/ цар тахлын халдвар авч, уг өвчний улмаас 164 хүний амь нас эрсдэж, нөхцөл байдал хүнд хэвээр байна.

Нөхцөл байдал намжаагүй, эрсдэлтэй байсаар атал иргэд та бүхэн УОК-оос гаргасан журмыг зөрчиж, нэг дор 5-аас дээш хүн цуглахгүй байх шаардлагыг хүлээж авалгүй олноор цуглаж, халдвар тархах нөхцөлийг үүсгэж, өөртөө болон бусдад халдвар тараах нөхцөл үүсгэж, гэр бүлээ төдийгүй олон нийтийг эрсдэлд оруулж байгаа энэ үйлдэлд хэн хариуцлага хүлээх вэ. 

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл