8o
Улаанбаатар хот
mobile menu

Л.Баттөр: Манай улсад коронавирусийн мутацилагдсан генийн хэлбэр илэрч байгаа

2021-05-08 12:30:18

ХӨСҮТ-ийн Ерөнхий захирал Л.Баттөр коронавируст халдварын нөхцөл байдлын талаар мэдээллээ. Тэрбээр "Гамшгийн зэрэглэл буурч буй ч эрсдэл хэвээр байгааг та бүхэн мартаж болохгүй.

Хүүхдүүд, жирэмсэн эх болон эрүүл мэндийн шалтгаануудын улмаас вакциндаа хамрагдаж чадаагүй иргэд бий. Эдгээр иргэний дунд цар тахлын аюул байсаар байгаа. Мөн вакцинаа хийлгэсэн ч халдвар авсан тохиолдол цөөнгүй гарсан. Эхний тунгаа хийлгэсэн иргэдийн нэг хүртэл хувь нь халдвар авсан.

Түүнчлэн хоёр дахь тундаа хамрагдсан ч өвчилсөн тохиолдол гарсан тул вакцинаа хийлгэсэн ч халдвар хамгааллын дэглэмээ үргэлжлүүлэн мөрдөх шаардлагатай байгаа. 

Монгол Улсад коронавирусийн мутацилагдсан хэлбэрүүд илэрч байгааг өмнө нь мэдээлсэн билээ. Манай эрдэмтэд Япон улсад судалгааны ажил хийхэд манай улсад тохиолдож буй өвөрмөц буюу мутацилагдсан генийн хэлбэр илэрч байгаа. Иймд сорьцын тоог нэмэгдүүлж, өвчлөлийн хоруу чанар, хүндрэл тархалт нөлөөлж буй эсэхийг нарийвчлан тодорхойлох шаардлага бий. 

Түүнчлэн зөөвөрлөгдсөн тохиолдлуудад мутацилагдсан хэлбэр орж ирсэн байхыг үгүйсгэхгүй. Маргаашаас эхлэн бүх нийтийн бэлэн байдлын зэрэглэлийг бууруулж байгаа ч иргэд сэрэмжээ алдахгүй байж, хайртай үр хүүхдүүд, ойр дотны хүмүүсийнхээ эрүүл мэндийн төлөө халдвар хамгааллын дэглэмээ баримтлахыг хүсье" гэсэн юм. 

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
Зочин
Энэтхэг инженерүүдийг дэмий л авчирсан юм даа.
2021/05/10 192.82.74.182
Az
Azid manaih vakcinjaltaaraa 1-d orson bna shuu
2021/05/09 192.82.84.94
DR. PRADHAN
Та бөөрийг зарахыг хүсэж байна уу? Та санхүүгийн хямралын улмаас мөнгө олохын тулд бөөрийг худалдах боломжийг эрэлхийлж байгаа бөгөөд та юу хийхээ $ 780,000.00DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM
2021/05/09 82.102.24.45