8o
Улаанбаатар хот
mobile menu

Сэлэнгэ мөрний эрэг дагуу суурьшиж, нутаглаж буй ард иргэдийн анхааралд

2021-05-06 17:31:31

Өнөөдөр буюу тавдугаар сарын 6-ны өдрийн байдлаар Сэлэнгэ мөрний дунд болон адгаар усны түвшин өмнөх өдрийнхөөс 15-20 см нэмэгдэж, олон жилийн дунджийг 50-125 см даван үерлэж байгааг Цаг уур, орчны шинжилгээний газраас мэдээллээ. 

Мөн тавдугаар сарын 7-нд Сэлэнгэ мөрний дунд болон адгаар усны түвшин 5-20 см (Хялгант баг орчимд 20 см, Зүүнбүрэн сум орчимд 15, Сүхбаатар орчимд 5 см) нэмэгдэж, олон жилийн дундаж түвшинг 45-150 см даван үерлэхээр байгаа аж.

Иймд Сэлэнгэ мөрний эрэг дагуу суурьшиж, нутаглаж буй ард иргэдийг үерийн аюулаас болгоомжтой байж бага насны хүүхдэд тавих анхаарлаа сайжруулахыг Онцгой Байдлын Ерөнхий Газраас онцгойлон анхааруулж байна. 

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл