8o
Улаанбаатар хот
mobile menu

ЭМЯ:940 шинэ тохиолдол бүртгэгдэж, 12 хүн нас барлаа

2021-05-06 12:31:00

Өнгөрөгч 24 цагт коронавируст халдварын 940 шинэ тохиолдол бүртгэгдэж, Монгол Улсын хэмжээнд нийт халдварын тохиолдол 42,940 боллоо.

ЭМЯ-ны Хэвлэлийн төлөөлөгч Б.Ууганбаяр "Сүүлийн 24 цагт 940 тохиолдол бүртгэгдлээ.

Эдгээрийн 828 нь Улаанбаатар хотод, орон нутагт 104, эмнэлгээс шалтгаалах халдвар 8 байна.

Ингэснээр Улсын хэмжээнд нийт батлагдсан тохиолдол 42464 боллоо.

Мөн 12 иргэн нас барж, ковид шалтгаант нас баралт 142 болж байна.

  • 40 настай эмэгтэй
  • 78 настай эрэгтэй
  • 83 настай эрэгтэй
  • 95 настай эмэгтэй
  • 58 настай эрэгтэй
  • 58 настай эмэгтэй
  • 74 настай эмэгтэй
  • 70 настай эмэгтэй
  • 74 настай эмэгтэй
  • 94 настай эмэгтэй
  • 41 настай эмэгтэй ковидын нэн хүнд хэлбэрээр нас барлаа.

Сүүлийн 24 цагт 1308 хүн эдгэрч, эмнэлгээс гарлаа. Ийнхүү нийт эдгэрсэн хүний тоо 27242 болов.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл