8o
Улаанбаатар хот
mobile menu

Цаг агаарын урьдчилсан мэдээ

2016-04-04 07:57:00

     2016 оны 04 дүгээр сарын 04-ний 09 цагаас 21 цаг хүртэлх цаг

                                                                агаарын урьдчилсан мэдээ:

  Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Баруун зүгийн нутгийн хойд хэсгээр хур тунадас орно. Салхи говийн нутгаар баруунаас, бусад нутгаар баруун хойноос секундэд 6-11 метр, Алтайн салбар уулс, Арц богдын өвөр хоолойгоор секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Увс нуурын хотгор болон Алтай, Хангайн уулархаг нутгаар 3 градус дулаанаас 2 градус хүйтэн, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 12-17 градус, бусад нутгаар 6-11 градус дулаан байна.

УЛААНБААТАР ХОТ: Үүлшинэ. Хур тунадас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр. 8-10 градус дулаан байна.

Өглөө 06 цагт Улаанбаатарт: 4 градус хүйтэн, харьцангуй чийг 52 хувь, агаарын даралт 865 гектопаскаль байлаа. Даралт өдөртөө тогтвортой байна. 

 

2016 оны 04 дүгээр сарын 05-наас 04 дүгээр сарын 09-нийг хүртэлх
цаг агаарын урьдчилсан төлөв:   


   5-нд баруун болон төвийн нутгийн зарим газраар, 6-нд төвийн нутгийн зүүн хэсэг,  зүүн зүгийн нутгийн зарим газраар хур тунадас орно. Салхи 5-нд Алтайн салбар уулс болон Арц-Богдын өвөр хоолойгоор, 6-нд ихэнх нутгаар, 7,8-нд зарим газраар секундэд 14-16 метр хүртэл ширүүсч, шороон шуурга шуурна. Завхан голын эх, Увс нуурын болон Дархадын хотгор, Идэр, Тэс голын хөндийгөөр шөнөдөө 6-11 градус хүйтэн, өдөртөө 3 градус дулаанаас 2 градус хүйтэн, Хэнтэйн уулархаг нутаг, Туул, Тэрэлж, Халх голын хөндийгөөр шөнөдөө  6-11 градус хүйтэн, өдөртөө 5-10 градус дулаан, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 1 градус хүйтнээс 4 градус, өдөртөө 16-21 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 1-6 градус хүйтэн, өдөртөө 10-15 градус дулаан байна. 6-нд төв болон зүүн зүгийн нутгийн хойд хэсгээр сэрүүснэ гэж Ус цаг уурын орчны хүрээлэнгээс мэдээлж байна.

 

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл