Улаанбаатар хотноо гуравдугаар сарын 30, 31-ний өдрүүдэд болсон “Монголын эдийн засгийн чуулган 2016”-г нээж Ерөнхий сайд Ч.Сайханбилэг үг хэлэх үеэрээ “Босоо Ганбаа ч хэвтээд өглөө” гэж хэлсэн. Харин үүний хариу болгож , УИХ-ын гишүүн С.Ганбаатар захидал бичсэн байна. Тэрбээр захидалдаа “Босоо хүнийг хэвтүүллээ гээд хэвтсэн эдийн засаг чинь босчихно гэж эндүүрээ юу” хэмээн бичсэн байна.




