
Засгийн газраас 2021 оны дөрөвдүгээр сарын 10-ны өдрийн 06:00 цагаас дөрөвдүгээр сарын 25-ны өдрийн 00:00 цаг хүртэл улсын хэмжээнд бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжүүлсэн билээ.ЭМЯ-наас хөл хориг сунгах шаардлагатай талаар саналаа танилцуулсан бөгөөд 7 болон 14 хоногоор сунгахад халдварын нөхцөл байдал хэрхэн өөрчлөгдөх талаар тооцоолол гаргаад байгаа юм. Мэргэжлийн байгууллагын энэхүү саналыг УОК хүлээн зөвшөөрсөн бөгөөд өнөөдөр эцсийн шийдвэрийг Засгийн Газрын хуралдаанаар хэлэлцэн шийдвэрлэнэ.



