8o
Улаанбаатар хот
mobile menu

НӨАТ-ын буцаан олголт өнөөдөр иргэдийн дансанд орно

2021-04-21 10:20:00

НӨАТ-ын 2021 оны нэгдүгээр улирлын буцаан олголтын урамшуулал  2021 оны дөрөвдүгээр сарын 21-ний өдөр иргэдийн дансанд орно хэмээн Сангийн сайд Б.Жавхлан өөрийн цахим хуудсаар мэдэгдлээ.  Тэрээр " энэ улиралд нийт 1,023,235 иргэн 40,6 тэрбум төгрөгийн буцаан олголт авна. Цар тахлын хүнд цаг үед “Эрүүл мэндээ хамгаалж, Эдийн засгаа сэргээх цогц төлөвлөгөө”-г дэмжиж татвараа төлсөн татвар төлөгч иргэнд танд баярлалаа" гэжээ.  2020 оноос эхлэн НӨАТ-ын буцаан олголтыг улирал тутамд олгож байгаа билээ. 

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
  • Recent
  • Most Read
  • Most Comment