8o
Улаанбаатар хот
mobile menu

Хөгшрөлтийн эсрэг хамгийн үр дүнтэй  тарилга эмчилгээ бол SMART PRP

2021-04-20 09:26:00

Хөгшрөлтийн эсрэг хамгийн үр дүнтэй  тарилга эмчилгээ бол SMART PRP

-Арьс, гоо заслын салбарт хийгддэг Мезотерапи буюу тарилга эмчилгээ гэж юу вэ?

-Анх 1952 онд Франц Улсын эмч Michel Pistor гоо заслын тарилга эмчилгээг хөгжүүлж олонд таниулснаар одоогоор дэлхий дахинаа өргөнөөр хэрэглэгдэж байгаа эмчилгээний арга болж байна.  Мезотерапи эмчилгээ нь арьс гоо заслын салбарт хамгийн их хэрэглэгддэг эмчилгээний арга бөгөөд нүүр, хүзүү, цээжний хэсэг, гарын ар тал, биеийн өөхжилттэй хэсэг, хуйх зэрэгт тарилгын идэвхтэй бодисыг тарьдаг.

-Тарилга эмчилгээг ямар төрлийн арьсанд хийвэл тохиромжтой вэ?

-Бүх төрлийн арьсанд хийх боломжтой. Тарилга эмчилгээний зорилго нь бага тунгаар яг тухайн асуудал бүхий хэсэгт тарьж өгснөөр жишээ нь, арьсны нөхөн төлжилтийг сайжруулж, бодисын солилцоог эрчимжүүлнэ. Мөн өөхжилттэй хэсэгт тарихад өөхний эсүүдийг задалж зөөлрүүлэх, мөн батгашилттай хэсэгт үрэвсэл дарах, нүхжилт, сорвижилтоос урьдчилан сэргийлэх жишээтэй байдаг.

- Тарилга эмчилгээг хийлгэснээр бидэнд ямар ач холбогдолтой вэ?

-Гоо сайхны бүтээгдэхүүнүүдийг арьсны гаднаас түрхээд төдийлэн үр дүн гардаггүй шүү дээ. Харин арьсанд шаардлагатай, идэвхтэй бодисуудыг арьсны дунд давхаргад тарьж оруулснаар арьсны бодисын солилцоо, нөхөн төлжилт эрчимжэн арьс илүү уян хатан, чийглэг, харагдах байдал илүү сайжирдаг. Хамгийн чухал зүйл нь унаган төрхөө эвдэхгүйгээр алдагдсан гоо сайхан байдлаа эргэн авах боломжтой. Тарилга бол хамгийн аюул багатай эмчилгээний арга бөгөөд тэр тусмаа манай эмнэлэгт тарилга хийхдээ ихэвчлэн тарилгын вакум соролттой буу ашиглаж хийдэг. Энэ нь үйлчлүүлэгчдэд хамгийн ээлтэй, тав тухтай үйлчилгээ бөгөөд эмч, үйлчлүүлэгч хооронд дамжих халдварын аюул байхгүй

Эдгээр тарилгуудыг тарихад өвдөлт үүсдэг үү?

-Арьс салстын бүрэн бүтэн байдлыг алдагдуулж байгаа учраас бага зэргийн таагүй мэдрэмж төрж болно. Тос болон гель түрхэж өвдөлт бууруулна. Мөн тарилгын бууны давуу тал нь өвдөлтийг 50% багасгадаг.

- Та дээр “өөхжилттэй хэсэгт тарьж өөхний хэмжээг багасгаж болдог” гэж хэлсэн шүүдээ. Тэгвэл энэ арга нь өөх сооруулах мэс ажилбараас юугаар давуу талтай вэ?

-Өөх хайлуулах тарилгын найрлага нь PPC буюу phosphatidylcholine, hyaluronidaza, DCA буюу deoxycholate гэсэн үндсэн бодисуудыг агуулсан тарилгын уусмал байдаг. Эдгээр нь өөхний хэсгүүдийг задалж хайлуулан бодисын солилцоог эрчимжүүлж, тунгалагийн судсаар дамжуулан биеэс гадагшуулдаг. Ихэвчлэн давхар эрүү, хацар, хэвлийн харвин зэрэг хөдөлгөөн хийгээд ч хайлахгүй хэсэгт үр дүнтэй. Өөх соруулах мэс ажилбараас давуу тал нь тарилга хийлгээд шууд хэвийн амьдралд орох боломжтой. Өөх соруулах мэс ажилбарын явцад үүсдэг их хэмжээний гэмтэл, цус гарах, хөхрөлт үүсэхгүй. Мэс ажилбар болон мэдээ алдуулалтаас үүсэх эрсдэл байхгүйгээр давуу талтай.

-Танай эмнэлэгт ямар, ямар тарилга хийгддэг вэ?

-Манай эмнэлэг Монгол Улсад албан ёсны эрхтэй борлуулдаг эм ханган нийлэх төвүүдээс SMART PRP, загасан тарилга, арьс чийглүүлэх гиалуроны тарилга, ихэс, мөн ботокс, филлер гээд бүх төрлийн тарилгуудыг хийдэг. Заримаас нь дэлгэрүүлбэл смарт прп эмчилгээ нь манай эмнэлэгт хамгийн ихээр хийгддэг. Энэ нь тухайн үйлчлүүлэгчээс цус авч тусгай зориулалтын хуруу шил, цус тунгаагчийг ашиглан ялтас эсийг ялган авдаг. Ингэснээр уламжлалат прп эмчилгээнээс 5 дахин их ялтас эс ялган авч чаддаг учир төдий чинээгээр үр дүнтэй байдаг. Ялтас эсийг анагаах ухааны салбарт нөхөн төлжүүлэх зорилгоор маш өргөн ашигладаг. Ялтас эс нь өөртөө олон төрлийн өсөлтийн хүчин зүйлсийг агуулдаг учраас арьсны эсийн нөхөн төлжилт, уян хатан чанарыг нэмэгдүүлдэг. Арьсний хөгшрөлтийн эсрэг хамгийн үр дүнтэй тарилга эмчилгээ юм   Мөн тарилга хийхэд ашигладаг бүх зүйлс нэг удаагийнх учраас халдвар дамжих эрсдэл байхгүй. Энэ маш чухал шүүдээ.

- Тарилга эмчилгээ хэдий хэмжээний өртөгтэй вэ?

-Ямар төрлийн тарилгаас шалтгаалаад дунджаар 80.000-800.000 төгрөгийн үнэлгээтэй олон төрлийн тарилгууд байгаа. Мэдээж эмчээс зөвлөгөө авч шалтгаан болон шинж тэмдэгтээ тохирсон тарилгыг сонгон тариулна.

-Тарилга эмчилгээ хийхэд гарч болох гаж нөлөө байдаг уу?

-Тарилгад орсон найрлага болон өвчин намдаах тосноос харшил үүсч болдог. Энэ нь тарьснаас хойш тухайн хүний биеийн онцлогоос хамаарч хамгийн багадаа 2 цагаас 3 хоногийн дотор бүрэн арилдаг. Мөн хувийн ариун цэвэр муу байх, бохир эд зүйлээр хүрэлцэх зэргээс шалтгаалан хоёрдогч халдвар орж үрэвсэх, идээлэх зэрэг хүндрэлүүд гарч болно. Манай эмнэлгийн хувьд халдвар хамгаалалт болон эмнэлгийн стандартад нийцсэн агаарын урсгал ариун байдлыг баримтлан ажилладаг учраас дээрх эрсдлүүдээс сэргийлсэн. Мөн тарилгын автомат бууны 1 удаагийн зүү нь  маш нарийн учраас төдий хэрээр жижиг гэмтэл үүсгэдэг учираас хурдан тав тогтож эдгэрдэг.

-Тэгвэл тарилга хийлгээд ажилдаа явж болох уу?

-Болно. Нөхөн сэргээх шаардлагагүй учир эргээд хурдан хэвийн болдог.

- Нүүрний тарилганы найрлаганд юу ордог вэ?

-Тарилгын уусмалд витамин, эрдэс минералууд, энзим, ургамлын ханд, амин хүчил, гиалурон, пептид, өсөлтийн хүчин зүйлс гээд арьсны эсийн шим тэжээл, үйл ажиллагааг нэмэгдүүлэх бодиснуудын найрлагатай байдаг. Эдгээр нь харшил үүсгэхгүй байх бага тунтай, цусны эргэлтэнд орохгүй, зөвхөн тарьсан тухайн эдийн орчиндоо үйлчилгээ үзүүлдэг.

- Нүүрний нөсөө толбо, батганаас үүсэлтэй сорвижилтийг тарилгаар эмчилэх боломжтой юу?

-Ер нь боломжтой. Нөсөө, толбо арилгах тарилга нь  меланин/нөсөө үүсгэгч пегмент/ үүсгэдэг tyrosinase ферментийн үйлдлийг дарангуйлдаг бодиснууд найрлаганд ордог. Тиймээс  үүссэн нөсөөг задлах, дахин нөсөө үүсэхээс сэргийлдэг. Мөн антиоксидант үйлдэлтэй. Сэвх нөсөө толбоны эмчилгээнд  давтамжтай, удаан хугацааны эмчилгээ шаардагдана. Лазер эмчилгээтэй хавсарч хийвэл цаг болон мөнгөө хэмнэх боломжтой.

Мөн манай орны цаг уурын нөхцөл хатуу, хуурай, салхи ихтэй болохоор бидний арьс амархан чийгшилээ алдаж арьсны нөсөө толбо үүсэх, арьс хөгшрөх, амархан унжих зэрэг асуудлууд үүсдэг. Иймээс арьс чийглүүлэх гиалуроны хүчлийг тариулахад арьс эрүүл чийглэг байх боломжтой.

-Филлер, ботокс тарилга эмчилгээний талаар иргэд сайн, муу гээд янз бүрийн бодолтой байдаг шүү дээ?

- Филлер , ботокс эмчилгээ нь арьсны хөгшрөлтийг удаашруулах, алдагдсан гоо сайхныг эргэн бий болгох, мөн залуу хүмүүст залуу насаа удаан хадгалах боломжийг бий болгодог. Булчин бол байнга агшиж байдаг. Булчин чангарч агшиж байгаа цагт нүүрэнд үрчлээ үүсдэг шүү дээ. Харин булчин суллах тарилга хийснээр булчингийн агшилт суларч үрчлээ үүсэх нь багасдаг. Гоо сайхны бус зориулалтаар ботокс тарилгыг суганы хөлрөлт зогсоох, шүдний буруу зуултаас үүсэх зажлуурын булчин суллах, мэдрэлийн гаралтай булчингийн эмгэг агшилтуудыг суллах зорилгоор анагаах ухааны салбарт өргөнөөр хэрэглэж байна. Филлер тарилгын тухайд хөгшрөлтийн улмаас нүүрэнд хонхойлт, нугалаасууд тодорч,  суултууд үүсдэг. Эдгээр эзэлхүүн алдагдсан хэсгүүдийг дүүргэх зорилгоор филлер тарилгыг хийдэг. Ингэснээр та залуу төрхөө дахин мэдрэх болно.

- Тарилга эмчилгээг хэдий хугацааны давтамжтай хэдэн удаа хйилгэвэл үр дүнтэй вэ?

-Тарилга хоорондын зай дунджаар10-14 хонгийн зайтай 3-6 удаагийн тарилга нь 1 курс болдог. Тарилгыг эхлээд цохилтын тунгаар тарьж, аажимдаа барих тунд шилжүүлэн 3-6 сарын зайтай тариад байх боломжтой.

-Нэг удаа хийгдэх, олон удаа буюу курс эмчилгээ хоёрын ялгаа байна уу?

-Мэдээж 1 удаа тарилга хийхэд хүссэн үр дүндээ хүрч чадахгүй, удаан хугацаанд барихгүй байж болно. Илүү толигор, өнгөлөг, булбарай арьстай болохыг хүсвэл курсээр нь буюу олон давтамжтай хийж байж удаан хугацааны үр дүн гарна.

- Одоо тэгвэл хуйхны тарилга эмчилгээний талаар ярилцъя. Энэ эмчилгээг ямар зорилгоор хийдэг вэ?

-Сорвижилт үс уналтаас бусад хэлбэрийн үсний уналт, халцралт, шингэрэлт, төрсний дараах үс уналт зэргийн үед эмчилгээг хийдэг. Үс ургуулдаг үндсэн хэсэг нь үсний уутанцар байдаг. Энэхүү уутанцарын гадна давхаргын эс нь арьсны суурин давхаргын кератиноцит эс болон бусад төрлийн 20 гаруй  эсээс бүтдэг. Эдгээр эсүүдийн өсөлтийн хүчин зүйлсийг агуулсан, шим тэжээлээр баялаг, витамин, эрдэс, амин хүчил агуулсан хуйхны бодисын солилцоо, цусан хангамжийг сайжруулах найрлагатай тарилга хийдэг. Манай эмнэлэгт CRYSTAL CARE SCALP нэртэй хуйхны тарилгыг үс ургуулах уусмал, хуйх чийгшүүлэх тарилгатай хавсарч хийдэг.

-Та ярилцлагынхаа төгсгөлд уншигчиддаа хандаж зөвлөгөө өгөөч?

-Арьсаа залуу хэвээр нь, толигор, өнгөлөг, булбарай, мэдээж эрүүл чийглэг байлгахыг хүсвэл хамгийн эхний сонголт нь тарилга эмчилгээ шүү. Хамгийн эрсдэл багатай, нөхөн сэргээлт, гам дэглэм төдийлөн шаардлагагүй, нас хүйс харгалзахгүй хийгддэг учраас хүн бүр нүүрний  тарилгуудаас  хийлгэж гоо үзэсгэлэнгээ хэвээр нь хадгалах боломжтой шүү гэдгийг хэлмээр байна.

Манай хаяг : БЗД, 13 - р хороолол, Натурын баруун талд байрлах “Ub tower”-ын 6 давхарт "Queen's med clinic and luxury salon”

Цаг авах утас : 99645848, 99025081, 80905848

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл