Энэ сарын эхээр иргэн Х гэртээ агсам согтуу тавьсан хэргээр Чингэлтэй дүүргийн цагдаагийн нэгдүгээр хэлтэст саатуулжээ. Гэтэл иргэн Х эрүүлжүүлэх байрны камерын өрөөнд тамхи татаж, цагдаагийн албан хаагчийн тавьсан шаардлагыг биелүүлээгүй байна. Иймээс эрүүлжүүлэх байрны цагдаа нулимс асгаруулагч хий буюу газ ашигласан аж. Гэтэл долоо хоногийн дараа иргэн Х нэг нүд нь юм харахгүй болжээ. Энэ талаарх гомдолоо ч гаргасан байна. Гомдолын дагуу ЦЕГ-ын Тусгай субьектын гэмт хэрэг мөрдөн шалгах хэлтэст тухайн албан хаагчийн үйлдлийг шалгаж эхэлжээ. Одоогоор шүүх эмнэлгийн дүгнэлт гараагүй байгаа юм байна. Тиймээс иргэн Х-гийн нэг нүд юм харахаа байсан нь цагдаагийн албан хаагчийн буруутай үйлдлээс болсон эсэх нь тодорхойгүй байгаа аж.