8o
Улаанбаатар хот
mobile menu

Малдаа яваад сураггүй болсон хоёр иргэнийг эрэн хайж байна

2021-04-15 10:59:48

Өчигдөр цаг агаарын нөхцөл байдлаас шалтгаалж, хөдөө орон нутагт төөрч сураггүй болсон хэрэг олон бүртгэгджээ. Тухайлбал Өвөрхангай аймагт гурав, Дундговь аймгийн таван суманд иргэд төөрсөн байна. 

Төөрсөн, сураггүй болсон: Өвөрхангай аймгийн Сант сумын Цахиурт багийн “Цайдам” гэдэг газар /аймгийн төвөөс баруун зүгт 125 км-т, сумын төвөөс хойд зүгт 25 км-т/ 04.14-ний өдрийн 17:30 цагийн орчим бага насны хүүхэд гэрээсээ явган гараад сураггүй болсон тухай дуудлагыг 04.14-ний өдрийн 18:25 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 12 дугаар ангийн алба хаагчид, сумын Засаг даргын Тамгын газрын ажилтнууд С /6 настай, эрэгтэй/-ыг эрэн хайх ажиллагааг зохион байгуулж, мөн өдрийн 19:40 цагт /гэрээс нь урд зүгт 5 км-т/ “Цайдамын урд-Ар” гэдэг газраас эсэн мэнд олж, ар гэрийнхэнд нь хүлээлгэн өгсөн.

Өвөрхангай аймгийн Хайрхандулаан сумын Дэрсэн хонхор багийн “Өнөтийн-Өвөр хондлойн буудал” гэдэг газар /аймгийн төвөөс баруун урд зүгт 80 км-т, сумын төвөөс урд зүгт 25 км-т/ 04.14-ний өдрийн 17:30 цагийн орчим малчин Э нь гэрээсээ малдаа явган гараад сураггүй болсон тухай мэдээллийг 04.14-ний өдрийн 19:00 цагт хүлээн авсан. Тус сумын Засаг даргын Тамгын газрын ажилтнууд малчин Э/48 настай, эмэгтэй/-ыг эрэн хайх ажиллагааг зохион байгуулж, мөн өдрийн 19:40 цагт малчин Б-ийнхаас /гэрээс нь баруун урд зүгт 5 км-т/ эсэн мэнд олж, ар гэрийнхэнд нь хүлээлгэн өгсөн тухай мэдээллийг иргэн Б аймгийн Онцгой байдлын газарт мэдээлсэн.

Дундговь аймгийн Сайхан-Овоо сумын Мааньт багийн “Бүүрцэгийн-Энгэр” гэдэг газар /аймгийн төвөөс баруун зүгт 220 км-т, сумын төвөөс хойд зүгт 12 км-т/ 04.14-ний өдрийн 17:00 цагийн орчим малчин У нь гэрээсээ явган гараад сураггүй болсон тухай мэдээллийг 04.14-ний өдрийн 19:10 цагт хүлээн авсан. Тус сумын Засаг даргын Тамгын газрын ажилтнууд малчин У /36 настай, эрэгтэй, хөгжлийн бэрхшээлтэй/-ыг эрэн хайх ажиллагааг зохион байгуулж, мөн өдрийн 20:02 цагт /гэрээс нь урд зүгт 7 км-т/ “Бага тойром” гэдэг газраас эсэн мэнд олж, ар гэрийнхэнд нь хүлээлгэн өгсөн өгсөн тухай мэдээллийг сумын Засаг даргын Тамгын газрын дарга аймгийн Онцгой байдлын газарт мэдээлсэн.

Дундговь аймгийн Дэлгэрхангай сумын Номгон багийн “Зүүн даравгай” гэдэг газар /аймгийн төвөөс баруун хойд зүгт 150 км-т, сумын төвөөс хойд зүгт 45 км-т/ 04.14-ний өдрийн 19:00 цагийн орчим малчин Ц малдаа явган яваад сураггүй болсон тухай мэдээллийг 04.14-ний өдрийн 20:39 цагт хүлээн авсан. Тус сумын Засаг даргын Тамгын газрын ажилтнууд малчин Ц /58 настай, эрэгтэй/-ийг эрэн хайх ажиллагааг зохион байгуулж, 04.15-ны өдрийн 05:30 цагт /гэрээс нь баруун урд зүгт 10 км-т/ “Ямаагийн худаг” гэдэг газраас эсэн мэнд олж, ар гэрийнхэнд нь хүлээлгэн өгсөн тухай мэдээллийг сумын Цагдаагийн хэсгийн төлөөлөгч Онцгой байдлын газарт мэдээлсэн.

Дундговь аймгийн Баянжаргалан сумын Говьсүмбэр аймгийн Шивээ-Овоо сумаас тус аймгийн Сайнцагаан сумын чиглэлд Иргэн Т мотоциклтой 04.14-ний өдрийн 18:00 цагийн үед Дундговь аймгийн Баянжаргалан сум өнгөрөөд явж байна гэж ар гэрийнхэнтэйгээ ярьснаас хойш сураггүй болсон тухай дуудлагыг 04.14-ний өдрийн 21:40 цагт хүлээн авсан. Тус сумын Засаг даргын Тамгын газрын ажилтнууд, Гурвансайхан сумын Засаг даргын Тамгын газрын ажилтнууд иргэн Т/42 настай, эрэгтэй/-ыг эрэн хайх ажиллагааг зохион байгуулж байна. Тус аймгийн Онцгой байдлын газрын алба хаагчид 04.15-ны өдрийн 07:00 цагт хөдөлгөөн үйлдсэн.

Дундговь аймгийн Эрдэнэдалай сумын Сангийн далай багийн “Бурхантын бууц” гэдэг газар /аймгийн төвөөс баруун хойд зүгт 120 км, сумын төвөөс баруун хойд зүгт 12 км-т/04.14-ний өдрийн 17:00 цагийн орчим малчин Ч, Н нар гэрээсээ автомашинтай малдаа яваад сураггүй болсон тухай дуудлагыг 04.15-ны өдрийн 01:16 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Эрдэнэдалай сум дахь Эрэн хайх, аврах салбарын алба хаагчид малчин Ч /55 настай, эмэгтэй, хөгжлийн бэрхшээлтэй/, Н /12 настай, эрэгтэй/ нарыг эрэн хайх ажиллагааг зохион байгуулж, 04.15-ны өдрийн 02:19 цагт /гэрээс нь баруун урд зүгт 3 км-т/ “Батбуянгийн бууц” гэдэг газраас эсэн мэнд олж, ар гэрийнхэнд нь хүлээлгэн өгсөн.

Өвөрхангай аймгийн Сант сумын Улаан-Овоо багийн “Сэкүл” гэдэг газар /аймгийн төвөөс баруун зүгт 130 км-т, сумын төвөөс урд зүгт 30 км-т/ 04.14-ний өдрийн 17:00 цагийн орчим малчин С малдаа явган яваад сураггүй болсон тухай дуудлагыг 04.15-ны өдрийн 02:05 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах салбарын алба хаагчид сумын Засаг даргын Тамгын газрын ажилтнууд малчин С /43 настай, эмэгтэй/-г эрэн хайх ажиллагааг зохион байгуулж байна.

Цас шаварт суусан: Хэнтий аймгийн Цэнхэрмандал сумын “Хонгорын-Ам” гэдэг газарт автомашин цасанд суусан тухай дуудлагыг 04.15-ны өдрийн 01:30 цагт хүлээн авсан. Багануур дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 64 дүгээр ангийн алба хаагчид 29 км замыг туулан 03:25 цагт очиход Төв аймгийн Мөнгөнморьт сумаас Зуунмод сумын чиглэлд иргэн О-ын жолоодож явсан “Фургон” загварын суудлын автомашин /5 зорчигчтой/ цасанд суусан байсныг татаж гаргасан.

Нийслэлийн Багануур дүүргийн 11 дүгээр хороо, Төмөр замын гарамын урд автомашин цасанд суусан тухай дуудлагыг 04.15-ны өдрийн 03:15 цагт хүлээн авсан. Налайх дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 28 дугаар ангийн алба хаагчид 13 км замыг туулан 03:57 цагт очиход иргэн иргэн Д /35 настай эрэгтэй/-ын жолоодож явсан Приус-30 загварын суудлын автомашин /У /27 настай, эмэгтэй// цасанд суусан байсныг татаж гаргасан. 

Бусад төрлийн осол: Дундговь аймгийн Сайнцагаан сумын Далай багийн “Хаалгын хад” гэдэг газар /аймгийн төвөөс зүүн зүгт 45 км-т, сумын төвөөс зүүн зүгт 45 км-т/ 04.14-ний өдрийн 20:00 цагийн орчим иргэн О-ийн жолоодож явсан автомашин /4 зорчигчтой/ эвдэрсэн тухай дуудлагыг 04.14-ний өдрийн 21:40 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын алба хаагчид 45 км замыг туулан 23:20 цагт очиход тус аймгийн Сайнцагаан сумаас Баянжаргалан сумын чиглэлд иргэн О-ийн жолоодож явсан “Портер” загварын бага оврын ачааны автомашин нь эвдэрсэн байсан тул иргэн О /40 настай, эрэгтэй/, Б /2 настай, эмэгтэй/, Б /10 настай, эмэгтэй/, З /13 настай, эмэгтэй/, У /16 настай, эмэгтэй/ нарыг Сайнцагаан сумын төвд гэрт нь хүргэж өгсөн.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл