8o
Улаанбаатар хот
mobile menu

Гадаадад байгаа иргэд энэ сарын 20-ноос Ерөнхийлөгчийн сонгуульд оролцохоо илэрхийлнэ

2021-04-15 10:39:41

Ерөнхийлөгчийн ээлжит сонгуулийг ирэх зургаадугаар сарын 9-нд явуулах билээ. Хуулийн дагуу гадаадад байгаа иргэд сонгуульд оролцохоо энэ сарын 20-ноос тавдугаар сарын 9-нийг хүртэл илэрхийлэх юм. Ингэхдээ оршин суугаа улсынхаа дипломат төлөөлөгчийн газарт биечлэн очиж, эсвэл шуудангаар мэдэгдэж, бүртгүүлэх юм байна. Гадаадад байгаа иргэдийн саналыг тавдугаар сарын 30, 31-нд авах бөгөөд тооллогыг эх орондоо байгаа сонгогчдынхтой хамт хийх юм. 

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл