8o
Улаанбаатар хот
mobile menu

Шатахуун тээврийн автомашин замын хажуу руу онхолдож 3 тонн түлш асгарчээ

2021-04-15 10:29:41

Нийслэлийн Хан-Уул дүүргийн 13 дугаар хороо, Шувуун фабрикийн чиглэлийн авто замын хажуу руу шатахуун тээврийн том оврын автомашин унаж 3 тонн дизель түлж асгарчээ. 

Энэ тухай дуудлагыг өчигдөр /04.14/ 21:19 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 65 дугаар ангийн алба хаагчид 6.5 км замыг туулан 21:30 цагт очиход иргэн Б-ын жолоодож явсан “ВНЛ64Т300” загварын 12 тонн дизель түлш тээвэрлэж явсан шатахуун тээврийн автомашин авто замын хажуу руу унаж, асгарсан 3 тонн дизель түлшийг элс, шороо асган саармагжуулж 4 цаг 30 минут ажилласан хэмээн ОБЕГ-аас мэдээллээ. 

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл