
Өчигдөр Улаанбаатар хотод дархлаажуулалтын есөн цэгт 16 багийн 125 эмч, ажилтан ажиллажээ. Мөн 18 автобусаар 54 ажилтан иргэдийг тээвэрлэж, нэгдүгээр тунд 1470, хоёрдугаар тунд 30, нийт 1500 иргэнийг дархлаажуулсан байна.Ингэснээр нийслэлийн хэмжээнд нэгдүгээр тунд 494629 иргэн, хоёрдугаар тунд 844 иргэн хамрагдлаа.



