8o
Улаанбаатар хот
mobile menu

Цаг агаарын урьдчилсан мэдээ

2016-04-03 10:48:00

3-нд баруун зүгийн нутгийн баруун хэсэг, 4,5-нд Хангай, Хөвсгөлийн уулсаар, 6-нд төв, зүүн зүгийн нутгийн хойд хэсгээр хур тунадас орно. Салхи 4,5-нд Алтайн салбар уулс болон Арц-Богдын өвөр хоолойгоор, 6-нд зарим газраар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Завхан голын эх, Увс нуурын болон Дархадын хотгор, Идэр, Тэс голын хөндийгөөр шөнөдөө 9-14 градус хүйтэн, өдөртөө 3 градус дулаанаас 2 градус хүйтэн, Хэнтэйн уулархаг нутаг, Туул, Тэрэлж, Халх голын хөндийгөөр шөнөдөө 4-9 градус хүйтэн, өдөртөө 2-7 градус дулаан, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 1-6 градус, өдөртөө 14-19 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 1-6 градус хүйтэн, өдөртөө 7-12 градус дулаан байна. 6-нд төв болон зүүн зүгийн нутгийн хойд хэсгээр хүйтэрнэ.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл