8o
Улаанбаатар хот
mobile menu

Ачааны автомашин Ерөө голын мөсийг гатлах явцдаа цөмөрчээ

2021-04-14 13:00:00

Сэлэнгэ аймгийн төвөөс зүүн урд зүгт 315 км Ерөө сумын Буургачин багийн Өвөржаргалант гэдэг самар ачсан ачааны хоёр автомашин “Ерөө” голыг гатлах явцдаа мөсөнд цөмөрч, усанд суужээ.

Энэ тухай дуудлагыг дөрөвдүгээр сарын 11-ний 17:55 цагт онцгой байдлын байгууллага хүлээн авсан байна. Тус аймгийн Мандал сум дахь Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 19 дүгээр ангийн алба хаагчид дөрөвдүгээр сарын 11-ний 18:10 цагт Ерөө голын чиглэлд явж дөрөвдүгээр сарын 12-ны 04:30 цагт очжээ. 

Улмаар Катра загварын ачааны автомашиныг татан гаргасан бөгөөд Зил-131 загварын ачааны автомашиныг татан гаргах боломжгүй тул үлдээжээ.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
шууданч
энэ мэдээллийг өгсөн хүн цааш нь тултал нь шалгаж бидэнд мэдээлээч... буян болох байх даа
2021/04/14 103.229.121.5
шууданч
ойн тухай болон байгал хамгаалах хуулийг зөрчсөн хэд хэдэн тохиолдол нэг дор гарсан юм биш үү. Хоёр машин самар гэдэг чинь юу гэсэн үг вэ... Амьтанд юм үлдээсэн юм уу... Нүгэл нь нүдээрээ гарч эхэлж
2021/04/14 103.229.121.5