8o
Улаанбаатар хот
mobile menu

УИХ-ын гишүүн Ц.Анандбазараас үүдэлтэй “Me Too” хөдөлгөөн өнөөдрөөс албан ёсоор эхэллээ

2021-04-14 10:56:00

Иргэн Б.Сүндэръяа өнгөрсөн өдрүүдэд  “Sunee's Ballet”, “Butenbayar Sunderya” фэйсбүүк хуудсандаа нэгэн ноцтой мэдээлэл ил болгоод байгаа юм. Тус мэдээлэлд нэгэн УИХ-ын гишүүн хүн түүний биед халдсан, улмаар урт хугацаанд дарамтад байлгасан тухай дурдагдсан.  Тэрбээр "...Сүү шиг цагаан юм ярьж дарга нарт хэдэн төгрөг атгуулаад Монголын ард түмнийг шулж доромжилж баяждаг Монголын цэцэг шиг сайхан охидуудыг бузарлаж хүчирхийлж садист хүслээ хангадаг тэр байтугай насанд хүрээгүй онгон охидоор зугаацдаг бүр тогтцон ханштай энэ хүнээс 75 гишүүн та нарч гэсэн болгоомжил. Энэ хүн бол хүн биш шүү!..." хэмээн эрх мэдэл, хөрөнгө мөнгөөрөө далайлган охид бүсгүйчүүдийг дарамталдаг хүн УИХ-д суудаг. Өөрөө ч тэр хүний шахалт дарамтад яваагаа бичсэн байв. Харамсалтай нь хэн гэдэг УИХ-ын гишүүн хүн түүнд дарамт үзүүлж байсныг нэрлээгүй юм. Нэр дурдагдаагүй энэхүү постын араас УИХ-ын гишүүн Ц.Анандбазар яаран сандран мэдэгдэл гаргаж асуудлыг улам хурцатгасан юм. 

Тус үйл явдлын дараа УИХ-ын гишүүн Ц.Анандбазарт хүчиндүүлсэн, хүчиндэхийг завдсан гэх олон олон охид, бүсгүйчүүд нэгдэж цахим ертөнцөд ямар үйлдэл хийснийг нь илчилж эхэллээ.  Үүнээс үүдэн иргэн М.Нарантуяа Me too Mongolia хөдөлгөөнийг өчигдрөөс албан ёсоор эхлүүлж байгаагаа цахим хуудсанаа бичжээ. Тэрбээр “Даруулгагүй дарга нар, доодохдоо захирагдсан ах нарыг хандыг нь дарж, түмний булай, нийгмийн шаар болгон хариуцлага хүлээлгэх цаг болжээ. Монгол орны өнцөг булан бүрээс  Me too Mongolia хөдөлгөөн өнөөдрөөс албан ёсоор эхэллээ. 

Бүгд хамтдаа тэмцэх болно. Үндсэн Хуулийн Цэцэд байсан өвөө болсон ч шар сэмжилсэн Өгзөг Одбаяр, УИХ-ын гишүүн болсон ч өмдөндөхөө захирч чадахгүй байгаа Анандбазар мэтийн тэргүүтэй олон гаж донтонгууд, шар сэмжитүүдийг гишгэх газаргүй, нүүрээ нуух эрхгүй болтол нь хариуцлага нөхөж тооцьё” хэмээн бичжээ.

УИХ-ын гишүүн Ц.Анандбазарыг ажилтнууддаа бэлгийн дарамт учруулдаг, ажилтнаа хүчирхийлсэн зэрэг сэтгэгдэлүүд хохирсон гэх эмэгтэйчүүд цахим орчноо бичсээр байна. 

/иргэн Б.Сүндэръяа /

Цахим орчинд Ц.Анандбазарын бэлгийн хүчирхийллийн талаар бичсэн иргэдийн хаяг хуурамч биш байх нь анхаарал татаж байгаа юм.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
zochin
Анандбазар шиг хүмүүс зөндөө байгаа да, хариуцлага хүлээлгэсэн дээр л дэ? моннисийн чулуунбаатар ямар вэ? хар
2021/04/14 202.131.225.197
IRGEN
ene asuudaluud unen bol hohirogchid bugd huuliin baiguulagad handah heregtei bh gej bodoj bna.
2021/04/14 66.181.191.126