8o
Улаанбаатар хот
mobile menu

18-аас дээш градустай согтууруулах ундаа худалдахыг хориглосон шийдвэрийн биелэлтэд хяналт тавьж байна

2021-04-13 13:00:00

Дөрөвдүгээр сарын 10-11-ний өдрүүдэд нийслэлийн 9 дүүргийн 171 хороонд НМХГ-аас улсын 359 /ахлах /байцаагч, албан хаагч хүнсний худалдааны 1,944, эмийн сан 22 нийт 1,966 газарт хяналт шалгалт хийжээ.

 

Шалгалтаар согтууруулах ундаа худалдаалах тусгай зөвшөөрөлтэй аж ахуйн нэгжийн архи, согтууруулах ундааг лангуу, тавиураас татан авхуулж битүүмжлэл хийлгэн, мэдэгдэл нааж, спиртийн өндөр агууламжтай /18 хувиас/ дээш архи, согтууруулах ундаа худалдахыг хориглосон шийдвэрийн биелэлтийг хангуулсан байна. Шалгалтын явцад халдвар хамгааллын дэглэм мөрдүүлээгүй зөрчлийг газар дээр нь арилгуулан, захирамж зөрчин үйл ажиллагаа явуулж байсан дөрвөн гөзрын үйл ажиллагааг зогсоолоо.

 

Коронавируст халдвараас урьдчилан сэргийлэх чиглэлээр 8 төрлийн зөвлөмж, сэрэмжлүүлэг мэдээллийг гарган цахим сүлжээгээр түгээж, 1,944 аж ахуйн нэгж байгууллага, иргэнд зурагт сэрэмжлүүлэг хүргүүлэн болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлж ажиллаж байна гэж МХЕГ-аас мэдээлэв.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл