8o
Улаанбаатар хот
mobile menu

Завхан аймгийн Улиастай суманд хатуу хөл хорио тогтоожээ

2021-04-13 09:48:00

Дөрөвдүгээр сарын 04-нд Улаанбаатар хотоос Улаанбаатар Завхан аймгийн Улиастай суманд очсон дөрвөн хүнээс түргэвчилсэн оношлуурын шинжилгээ авахад гурван иргэний хариу эерэг гарсан байна. Тус аймаг халдвар илэрсэнтэй холбоотойгоор Завхан аймгийн Улиастай суманд өнөө өглөөний 06.00 цагаас эхлэн 72 цагийн хугацаатай тэг зогсолт хийж,  хатуу хөл хорио тогтоожээ. Тухайн хүмүүс нь хоёрдугаар сарын сүүлээр хорт хавдартай оноштой аавыгаа авч Улаанбаатар хот руу эмчилгээнд явжээ. Ингээд дөрөвдүгээр сарын 01-нд ХӨСҮТ-д PCR шинжилгээ өгч, хариу нь сөрөг гараад ирсэн байна. Ирсэн дариуд нь түргэвчилсэн шинжилгээ авахад эерэг гарчээ. 

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл