8o
Улаанбаатар хот
mobile menu

300 мянган төгрөгөө авч чадаагүй иргэдийн анхааралд

2021-04-12 10:21:20

Засгийн газраас цар тахлын үед эдийн засгийн эргэлтийг дэмжих зорилгоор Монгол Улсын 3.3 сая иргэнд 300 мянган төгрөгийн нэг удаагийн тусламжийг олгохоор шийдвэрлэсэн. Мөнгөн тэтгэмжийг тэтгэвэр, хүүхдийн мөнгө, ногдол ашиг авдаг данс болон е-баримт зэрэгт бүртгэлтэй дансаар олгож буй. 

Монгол улсын иргэн та хэрэв 300,000 төгрөгөө аваагүй байгаа бол:

1. 18 нас хүрсэн Монгол улсын иргэн,

2. Тэтгэврийн насанд арай хүрээгүй,

3. Одоогын байдлаар Монгол улсын төрөөс ямар ч төрлийн халамж авдаггүй,

4. Гадаадад удаан хугацаагаар амьдарч байгаа, эх орондоо ирээгүй байгаа,

5. Ибаримт-д /www.ebarimt.mn/ бүртгэл үүсгээгүй, НӨАТ-ын буцаан олголт авдаггүй,̆

6. Төрийн алба хаагчийн цалингийн сүлжээнд байхгүй,

7. Малчны А дансаа бүртгүүлээгүй,

8. 1072 хувьцаанаас ямар нэг байдлаар хоцорсон, ногдол ашиг авч байгаагүй байх нь.

Тиймээс та уг нэг удаагийн дэмжлэгээ авахыг хүсч байвал Та дэлхийн хаанаас ч интернет ашиглан Ибаримт /www.ebarimt.mn/ системд бүртгүүлж шинээр бүртгэл үүсгэхэд өөрийн дотоодын /Монгол улс/ банкны дансандаа хүлээн авна.

Хэрэв та дээрх заавраар бүртгүүлсэн л бол "минийх хэзээ орох вэ, хэнд хандах вэ" гэж асуух шаардлагагүй, зүгээр л 1-2 хоног хүлээх хэрэгтэй шүү.

Одоогооор 2 ажлын өдөрт нийт хүн амын 85% нь хүлээж аваад байна.

Өчигдөр, өнөөдөр амралтын өдөр таарлаа. Маргаашнаас хөл хорионоос үл хамаарч гүйлгээ үргэлжлэж хийгдэнэ. 7-10 хоногт багтааж дуусгахаар ажиллаж байна.

Жич: аливаа өр зээлэнд огт суутгах ёсгүй шүү! гэж Сангийн яам мэдээллээд байна.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
Irgen
Dansgui utasnii dugaargui humuus yaj ebarimtad burtguuleh ve de, gadaad olon jil bolood irgenii unemleh passportiin hugatsaa duussan humuus online dans neeh bolomjgui bhad dutuu medeelel uguh yum
2021/04/12 150.129.142.74
300ga awii
Ebarimt ni shineer neej boldgu. Shal hudlaa.
2021/04/12 202.126.88.172
ганболд
ямарч дансгүй хүн чаж данс нээлгэж 300 гаа авах вэ.
2021/04/12 202.9.46.64