Сонгууль дөхөж намууд сэрж байна. Тэр тусмаа том, жижиг намууд сонгуулиар аль намтай эвсэн нэгдэхээс ирээдүй шалтгаална. Дан ганцаар бие даан оршин тогтнох боломжгүй жижиг намууд цувж явсан бар биш цуглаж суусан шаазгай болж нэгдэж эхэллээ. Сонгуулийн өмнөх энэ цаг үе бол том жижиг намууд, эвсэн, нэгдэх тухай ярих ид тохиролцоонд хүрэх тохиромжтой цаг үе. Тэгвэл энэ удаад Монголын хөгжлийн хөтөлбөр нам болон Консерватив нам хамтран УИХ орон нутгийн сонгуульд эвсэж оролцох тухай баримт бичигт гарын үсэг зуржээ. Тэд эвслээ “Үндэсний сэрэлт” гэж нэрлэсэн байна.
Барын эсрэг шаазгайнууд нэгдэж эхэллээ
2016-04-02 14:42:00