8o
Улаанбаатар хот
mobile menu

ЭМЯ: 602 хүнээс коронавирус илэрч, нэг хүн нас барлаа

2021-04-05 11:29:44

Сүүлийн 24 цагийн хугацаанд коронавирусийн халдварын 602 тохиолдол шинээр бүртгэгдсэн байна. Ингэснээр манай улсад бүртгэгдсэн халдварын тоо 1820  боллоо.Шинээр бүртгэгдсэн 602 тохиолдол бүгд дотоодын халдвар байна. Үүний 514 нь Улаанбаатар хотод бүртгэгдсэнээр нийслэлд өвчлөлийн тоо 8906 боллоо.

Сүүлийн 24 цагт аймаг орон нутагт 88 тохиолдол бүртгэгдсэн.

Аймгууд дахь батлагдсан тохиолдлын тоо /сүүлийн 24 цагт, нийт/: 

Архангай 11

Баянхонгор 1

Ховд 11

Хөвсгөл 3

Булган 4

Өвөрхангай 5

Сэлэнгэ 4

Төв 12

Хэнтий 1 

Дархан-Уул 19

Орхон 11

Сүүлийн 24 цагийн хугацаанд 282 хүн эдгэрч, эмнэлгээр гарсан байна. Түүнчлэн 60 гаруй насны нэг хүн коронавирусийн улмаас нас баржээ. Улмаар тус өвчний улмаас нас барсан хүний тоо 12 болжээ. 

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
  • Recent
  • Most Read
  • Most Comment