8o
Улаанбаатар хот
mobile menu

Алба хаагчид 14-39 насны таван иргэнийг уснаас гаргаж, амийг нь аврав

2021-04-05 08:58:11

Хэнтий аймгийн Хэрлэн сумын нэгдүгээр багийн Хаялга гэдэг газар /аймгаас урд зүгт 3 км/-т Хэрлэн голыг таван иргэн явганаар гаталж байтал мөс хагарснаас боогдсон гэсэн дуудлага аймгийн Онцгой байдлын газарт дөрөвдүгээр сарын 03-ны өдрийн 23:55 цагт иржээ.

Дуудлагын дагуу тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах салбарын алба хаагчид 14-39 насны таван иргэнийг уснаас гарган, аймгийн түргэн тусламжийн хэсэгт хүлээлгэн өгсөн байна.

Цаг уурын байгууллагын ирүүлсэн мэдээллээр манай орны ихэнх гол, мөрөн, нуур битүү мөсөн бүрхүүлтэй байгаа ч мөс аажмаар хайлж, харз, тошин үүсэх, мөс харлах, мөсөн дээгүүр ус урсах, мөс байрандаа хайлах зэрэг үзэгдэл ажиглагдаж мөс хэврэгшин нимгэрч байна.

Иймд цаг хожих, зам товчлох зэргээр мөсөн дээгүүр явах болон авто тээвэр хийхгүй байхыг Онцгой байдлын байгууллагаас онцгойлон анхааруулж байна.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл