Олимпийн аварга, Хөдөлмөрийн баатар Н.Түвшинбаяр зодооны асуудалд холбогдож хэргийн газраас зугтсан тухай мэдээлэл цацагдаад байгаа билээ. Харин цагдаагийн байгууллагаас Н.Түвшинбаярыг эрэн сурвалжилж байсан ч тэрээр "Интермед" эмнэлэгт хэвтэж буйг эх сурвалж хэллээ. Уг эмнэлэгт цагдаагийн алба хаагчид очсон байна.
Улсын начин Э.Энхбат ГССҮТ-ийн сэхээн амьдруулах тасагт эмчлүүлж байгаа. Түүний дух цөмөрсөн, тархинд цус хуралт үүссэн гэдгийг эмчийн зүгээс ар гэрийнхэнд нь хэлжээ. Энэ талаар Улсын начин Э.Энхбатын эхнэр Б.Нандинцэцэг мэдээлэл хийлээ. Тэрээр "Нөхөр маань эмнэлэгт ирээд шокноосоо гарахгүй, “Түвшинбаяр аа одоо больчих л доо” гээд л хашгирч байсан. Дөрвийн дөрвөн бөх хүн тариаг нь хийлгэх гээд барьж дийлэхгүй байсан. Шууд жүжиг тавьж байна шүү дээ. Түвшинбаяр аа жүжиглэхээ боль, одоо болно. Үнэн гэж байдаг. Үнэний төлөө явах болно. Эхлээд би нөхрөө босгоодохьё. Би нөхрийгөө зүлэг ногоон дэвжээн дээрээ дахин барилдахыг хармаар байна" хэмээн хэллээ.