8o
Улаанбаатар хот
mobile menu

"Мах импекс" компанийн "Аянчин" хиамнаас үс гарчээ

2021-04-03 09:40:08

Бидний өдөр тутамдаа хэрэглэдэг хүнсний бүтээгдэхүүнээс янз бүрийн "нэмэлт" илэрдэг.  Энэ удаад "Мах импекс" компанийн "Аянчин" хиамнаас үс гарсан талаарх мэдээллийг хүргэж байна. Тус компанийнхан ч гомдол гаргасан хэрэглэгчид хайнга ханджээ. Энэ тухай хэрэглэгч өөрийн цахим хуудсанаа бичжээ. Тэрбээр ""Мах импекс" компанийн “Аянчин” хиамнаас ийм юу нь мэдэгдэхгүй үс гараад ирсэн. Үсээр юу л бол юу дамжина. Үүнийг талыг нь гэр бүлээрээ идсэн дараа өдөр ахиад хэрэглэхдээ анзаарсан юмаа.

Ингээд "Мах импекс" ХК-руу хандлаа. Тэгтэл уучлаарай ч байхгүй манай ажилтан тантай холбогдоно оо гэв. Орой ажлаа тараад өөрөө "Мах импекс" руу залгатал чанарын менежер холбогдоод уучлалт хүсч хаанаас ийм үс орсон тухай мэдээллээ хэлье гэв. Ингээд хүлээлээ өглөө залгалаа. Ийм юм идчихсэн юм чинь зүгээр биед өөрчлөлт орж уу гэр бүлээрээ шинжилгээ өгмөөр байна түүний зардлыг гаргаж өгөхийг хүстэл ахин нэг ажилтан нь залгаад “Ахын дүү хөрсөн дээрээ буу, манай найдвартай савалгаатай ариутгалтай, нээх өвчин нян илрэхгүй байх гэж бодож байна, би олон жил ажилласан туршлагатай 300,000 төгрөг өгөөд тохиръё. Юу гэсэн үг вэ, надад гэр бүлээрээ шинжилгээ хийлгээд хаана ч хүрэхгүй ээ гэхэд маргааш нь захирлаасаа 1,000,000 төгрөг өгөх зөвшөөрөл арай гэж авлаа, тийм зах дээр наймаа хийж байгаа юм шиг юм гэж байхгүй надах чинь чиний асуудал...

 

Зөрчлийн тухай хуулийн дагуу та нар хүнсний хууль, хүнсний бүтээгдэхүүний аюулгүй байдлыг хангах тухай хуулийн хэд хэдэн заалт зөрчсөн ийм чанарын шаардлага 0 бүтээгдэхүүнийг хэрэглэгч нь хэрэглээд байхад ийм л байдалтай хүнтэй харьцдаг захирал нь ч, ажилтнууд ч үнэхээр хэнэггүй, хариуцлагагүй, аймшигтай газар юм аа" хэмээн цахим хуудсанаа бичжээ.

 

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
м
дандаа ийм юм гарч байх юм ард түмний эрүүлмэндийг хамгаалдаг газар гэж байна уу мөнгө цагаан нүд улаан
2021/04/04 66.181.176.212
Зочин
Иш чааваас бүрэн фронтоор давшиж байх шив дээ, Баттулга ерөнхийлөгч ямарч байсан эх орноо гэсэн сэтгэлтэй хүн шүү
2021/04/03 66.181.161.70
Монгол
Баттулгын ард бидний төлөө хийсэн бүгдийг яавч мартуулж чадахгүй биз дээ
2021/04/03 66.181.161.70
харамсалтай
"Мах импекс" компанийн "Аянчин" хиамыг бүү худалдаж ав. "Мах импекс" компанийн аливаа хиамыг бүгдээрээ энэ жил авахаа зогсоое. САЙЖРАХ эсэхийг ирэх жил харая.
2021/04/03 64.119.17.213