
Нийслэлийн онцгой комиссын Шуурхай штабын орон зайн дүн шинжилгээний бүлгээс энэ сарын 7-ноос хойш батлагдсан “Ковид-19 халдварын 1824 тохиолдлыг мэдээллийн санд бүртгэж, орон зайн дүн шинжилгээний аргачлалаар халдварын эрсдлийн тархалт, нягтрал, чиг хандлагыг тооцоолсон байна.
![]()
Тус бүлгүүдийн коронавируст халдварын тархалтын идэвхжилтийн тооцооллоор доорх 48 хорооны нутаг дэвсгэрт халдварын төв голомт үүсэж, халдвар тархах өндөр эрсдэлтэй байгаа аж.
Үүнд:
- Чингэлтэй дүүргийн 6, 14
- Сүхбаатар дүүргийн 1, 2, 9, 10, 15
- Баянзүрх дүүргийн 5, 6, 7, 14 ,16, 18, 25, 26, 27
- Хан-Уул дүүргийн 1, 2, 3, 4, 15, 16, 18, 21
- Баянгол дүүргийн 2, 3, 4, 5, 8, 12, 13, 14, 19, 24, 25
- Сонгинохайрхан дүүргийн 5, 6, 7, 8, 9, 10, 18, 19, 27, 29, 35, 37, 41 дүгээр хороо халдвар тархах эрсдэлтэй байна.



