8o
Улаанбаатар хот
mobile menu

АТГ-аас эрүүгийн 8 хэргийг шүүхэд шилжүүлэх саналтай прокурорт шилжүүлэв

2021-03-17 11:00:00

Авлигатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтэс 2021 оны 3 дугаар сарын 9-12-ны өдрүүдэд гэмт хэргийн шинжтэй 95 гомдол, мэдээлэл хүлээн авч шалгав. Үүнээс 2 гомдол, мэдээлэлд хэрэг бүртгэлтийн хэрэг нээж, 9 гомдол, мэдээлэлд хэрэг бүртгэлтийн хэрэг нээхээс татгалзах саналтайгаар прокурорт шилжүүлсэн байна.

Ажиллагаанд одоогоор 83 гомдол, мэдээлэл шалгагдаж байна.

Тухайн хугацаанд эрүүгийн 532 хэрэгт мөрдөн байцаалтын ажиллагаа явуулснаас 8 хэргийг шүүхэд шилжүүлэх, 14 хэргийг хаах саналтай прокурорт шилжүүлжээ.  Одоогоор ажиллагаанд 510 хэрэг шалгагдаж байна.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
  • Recent
  • Most Read
  • Most Comment