8o
Улаанбаатар хот
mobile menu

ТОСК-д 1333 иргэн бүртгэлд хамрагджээ

2016-04-01 09:03:00

Засгийн газраас хэрэгжүүлж буй “Төрийн түрээсийн орон сууц” хөтөлбөрийн бүртгэл энэ сарын 21-нд эхэлсэн. Орон сууц түрээслэх иргэдийг долоон бүлэгт хувааж бүртгэсэн. Өчигдөр өрх толгойлсон иргэдийг бүртгэснээр долоон бүлгийн бүртгэл дууссан юм. Харин өнөөдөр болон маргааш бүртгэлд хамрагдаж амжаагүй иргэдийг нэмэлтээр бүртгэнэ. Энэ сарын 21-29-ны өдрүүдэд нийт 2879 иргэн түрээсийн орон сууцанд хамрагдахаар ТОСК-д хандсанаас 1333 иргэн бүртгэлд хамрагджээ.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл