8o
Улаанбаатар хот
mobile menu

Мартын 8-ны сонирхолтой 20 баримт

2021-03-08 13:06:23

Өнөөдөр Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдрийн 112 жилийн ой тохиож байна. Энэ өдрийг дэлхийн өнцөг булан бүрт өргөн дэлгэр тэмдэглэж иржээ. Тиймээс олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдөр буюу Мартын 8-ний сонирхолтой  20 баримтыг хүргэж байна. 

  1. Мартын 8-ны орчин үеийн түүх 1857 оны гуравдугаар сарын 8-ны өдрөөс эхтэй.  
  2. Энэ жил Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдрийн 112 дахь жилийн ой тохиож байна.
  3. Армен, Азербайжан, Беларус, Болгар, Вьетнам, Казакстан, Киргизстан, Македон, Молдав, Монгол, Орос, Тажикстан, Украйн, Узбекстан, Хятад зэрэг улс орон албан энэ өдрийг тэмдэглэдэг аж.
  4. Итал улсад 1946 оноос хойш Мимоза цэцэг Мартын 8-ны баярын гол бэлгэдэл болжээ. Тиймээс энэ өдөр хүүхдүүд нь ээждээ, эр нөхөр нь хайрт ханьдаа, залуучууд найз бүсгүйдээ сэтгэлийн бэлэг болгон шар өнгийн мимоза цэцэг бэлэглэдэг байна. 
  5. НҮБ 1975 оныг “Олон улсын эмэгтэйчүүдийн жил”-ээр зарлаж байжээ.
  6. Энэ өдрийг Германы улс төрч, эмэгтэйчүүдийн эрхийн төлөө цогтой тэмцэгч Клара Цеткин гэх бүсгүй санаачилжээ.
  7. Эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах анхны уулзалтад нэг сая гаруй эмэгтэйчүүд оролцсон байдаг. 
  8. 2010 онд манай улсад хүчингийн гэмт хэргийн 129 тохиолдол бүртгэгдсэн гэсэн харамсалтай тоо баримт байдаг аж.
  9. Дэлхийн нэгдүгээр дайны өмнөхөн Орос Улсын эмэгтэйчүүд анхны Олон улсын эмэгтэйчүүдийн өдрийг 1913 оны хоёрдугаар сарын сүүлийн 7 хоногт тэмдэглэж байжээ.
  10. 1910 онд болсон социалист, коммунистуудын олон улсын чуулга уулзалтаар гуравдугаар сарын 8-ны өдрийг олон улсын эмэгтэйчүүдийн эрх ашгийг хамгаалах өдөр болгон зарлажээ. 
  11. Монгол улс эмэгтэйчүүд энэ өдрийг 60 дахь жилдээ тэмдэглэж байна.
  12. Германчууд Мартын 8-нд албан ёсоор амардаггүй. 
  13. Болгарчууд Мартын 8-ны баярыг мөн л өргөн хүрээнд тэмдэглэдэггүй. Тэд Мартын 8-ны өдрийг ЗХУ-ын үеийн цуурай гэж хэлэх дуртай.
  14. Дэлхийн 20 гаруй орон энэ өдөр албан ёсны амралтын өдөр болгодог аж. 
  15. Хятахд улсад энэ өдөр эрчүүд ямар нэгэн бэлэг авахаар дэлгүүр зорьдог тул  бизнес эрхлэгчдийн хувьд хамгийн их ашиг орлоготой байдаг гэнэ. 
  16. Их Британид ч мөн адилаар тэмдэглэн өнгөрүүлдэг байна. "Ээжийн ням" гараг хэмээн тус өдрийг нэрлэдэг аж.
  17. Тайландад энэ баяр нь Хатан хаан Sirikit Kitiyakara-н төрсөн өдөр болгон наймдугаар сарын 12-нд тэмдэглэдэг юм байна.
  18. Вьетнамчууд эмэгтэйчүүдийн өдрийг 200 жилийн турш тэмдэглэж иржээ.
  19. Туркменстанд Мартын 8-ны баяр тэмдэглэхийг хориглож байжээ
  20. Жил бүрийн энэ өдөр дэлхийн улс орон хамгийн эрэлттэй байдаг зүйл нь цэцэг, дарс, ил захидал гэнэ.
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл