8o
Улаанбаатар хот
mobile menu

ЭМЯ: Нийт 108 тохиолдол нэмэгдэж, нэг хүн нас барлаа

2021-03-08 12:33:55

Эрүүл мэндийн яамнаас шинэ төрлийн  коронавируст халдварын талаар ээлжит мэдээллийг хийлээ.
ХӨСҮТ-ийн Тандалт судлалын албаны дарга А.Амбасэлмаа "Нийт 13269 хүнд шинжилгээ хийснээс 108 тохиолдол нэмж бүртгэгдлээ. Гурав нь тусгай үүргийн нислэгэр ирсэн иргэдээс илэрсэн. Хоёрдугаар сарын 25-нд Истанбул-Улаанбаатарын онгоцоор ирсэн хоёр хүний давтан шинжилгээнээс, гуравдугаар сарын 5-нд Нурсултан-Улаанбаатарын онгоцоор ирсэн нэг хүнээс илэрлээ. МУ-д зөөвөрлөгдөн орж ирсэн тохиолдол нийт 421 боллоо.   Үлдсэн 105 нь Улаанбаатар хотод нэмэгдсэн. 54 нь УДЭТ-тай холбоотой бүртгэгдсэн тохиолдлууд. Тоглолтонд оролцсон 109 хүнээс урьдчилан шинжилгээ авахад 54 -өөс нь илэрсэн. Бусад нь өмнөх батлагдсан тохиолдлын ойрын хавьтлаас илэрсэн. Дотоодын нийт халдвар 2811 болсон.Завхан аймагт 2, Төв аймагт 4 тохиолдол нэмж бүртгэгдсэн. Бусад аймгуудад халдвар илрээгүй байна.  Сүүлийн 24 цагийн хугацаанд 49 хүн эмчлэгдэж,  гэртээ гарсан байна" гэв. 

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл