Төр, нийгмийн нэрт зүтгэлтэн С.Зоригийн амь насыг хөнөөсөн гэх үндэслэлээр гурван шатны шүүхээс ялын дээд хэмжээг сонссон Т.Чимгээтэй Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ уулзаж байна. Тодруулбал, Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ өнөөдөр /2021.03.08/ ШШГЕГ-ын харьяа хорих 401 дүгээр ангид очиж, ялтан Т.Чимгээтэй уулзаж байна. Хэд хоногийн өмнө Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ ялтан Т.Чимгээгийн судсаар хар тамхи тарьж, мансууруулж улмаар нүцгэн зураг, бичлэгийг нь нөхөрт нь явуулсан талаарх мэдээллийг хэлж байсан юм.